sonin.mn
ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр 12 дугаар сарын 1-н буюу маргааш тохионо.
 
Дэлхий нийтээрээ жил бүрийн ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах энэ өдрийг угтан ЕБС, их дээд сургуулиудын эрүүл мэндийн ажилтнуудаар дамжуулан өсвөр үеийнхэн, оюутан залуучуудад мэдээлэл түгээх, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын оролцоог дэмжих, дуу хоолойг нийтэд хүргэх ажлыг хийж байна.
 
ХӨСҮТ-д байрладаг “Улаан тууз” эмнэлэг болон Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн БЗДХ-ын кабинет ирэх сарын 1, 2-нд уртасгасан цагаар ажиллаж, шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх юм.
 
Монгол Улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгдсэн  байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Бүртгэгдсэн тохиолдлын 99 хувь нь бэлгийн замаар дамжсан халдвар аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг