sonin.mn
09.00 цагт Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд эхэлнэ.
 
09.00 цагт МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн 25 жилийн ойд зориулсан "Олон Улсын байдал, төлөв ба Монгол Улс" нэртэй эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
 
09.00 цагт ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форумын хамтарсан Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх төслийн нээлт Хууль сахиулахын их сургуульд болно. Нээлтэд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцоно.
 
09.00 цагт Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг угтан Баянзорх дүүргийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион явуулдаг "ХДХВ/ДОХ-аас сэргийлэх нь та бидний гарт" дэвжээ тэмцээн болно.
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
 
11.00 цагт ЭМСЯ, НЭМХ-ээс дэлхийн ДОХ-ын өдөрт зориулж "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30 цагт Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдыг эргэн дурсах “Бид мартахгүй” хүндэтгэлийн ажиллагаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд /3 дугаар давхар/ болно.

12.00 цагт Монголын үндэсний бөхийн холбооноос явуулж байгаа бөхийн цол дуудаачдын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт Монгол Бөхийн өргөөнд болно. 
 
15.00 цагт Нийслэлийн 377 жилийн ойг угтсан "Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар" гар зургийн уралдааны 2 шатанд шалгарсан 3486 бүтээлээс шалгарсан 500 гаруй бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулж, шилдэг 39 хүүхдэд мөнгөн шагнал гардуулах үйл ажиллагаа Багшийн хөгжлийн ордонд болно.