sonin.mn
Олон улсад 1950-иад оноос төлбөрийн картын систем хурдацтай хөгжсөн түүхтэй. Харин 1999 онд Голомт банк Монгол Улсад картын систем үүсэн хөгжих үндэс суурь тавьсан нь монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан юм.
 
            Голомт банк энэхүү амжилтаа улам бататгаж 2016.08.22-ны өдөр Монгол Улсын төлбөрийн картын системд шинэ өнгө төрх нэмсэн, дэвшилтэд технологид суурилсан, шилдэг бүтээгдэхүүн болох Зэс кредит картыг амжилттай нэвтрүүлээд байна.
 
 Тус картыг бүх банкны харилцагч авах боломжтойгоос гадна  тав  хүртэлх сая төгрөгийн зээлийн эрхтэй, 45 хоног хүртэл хүүгүй ашиглах боломжтой, эргэн төлөлтийн  доод хэмжээ 10% гэдгээрээ давуу талтай.Мөн нууцлалыг өндөр түвшинд хангасан EMV чип карт болон интернэт худалдан авалтын 3D хамгаалалттай бөгөөд нийт 80 мянга гаруй иргэд Зэс кредит карт авах хүсэлтээ ирүүлсэн нь томоохон амжилт юм.
 
            Энэхүү амжилтыг үнэлэн дэлхийд алдартай Виза олон улсын байгууллагаас Голомт банкны Зэс кредит картыг  ОНЫ ШИЛДЭГ ИННОВАЦИТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН-ээр тодруулаад байна.
 
            Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг хэлэхдээ: “Иргэдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд олон улсад хэдийн өдөр тутмын хэрэглээ болсон кредит картын талаарх ойлголт муу байгаа нь  тогтоогдсон юм. Иймээс бид Зэс кредит картын онцлогийг “дараа төлбөрт карт” хэмээн тодотгож, зах зээлд нэвтрүүлсэн. Тус карт нь  харилцагчийн санхүүгийн гэнэтийн хэрэгцээг хангаж чадсан бүтээгдэхүүн юм. Өмнө нь иргэд танилаасаа болон  ББСБ, ХЗХ, барьцаат зээлийн газраас өндөр хүүтэй мөнгө зээлж хүүний  дарамтад ордог байсан бол эдүгээ энэ хэрэгцээг Зэс кредит карт бүрэн хангаж байна”...гэсэн юм.
 
Дэлхий дээр хамгийн өндөр үнэлгээ бүхий компаниудын нэг болох Визагийн картыг  1 тэрбум гаруй хүн эзэмшиж, дэлхийн өнцөг булан бүрт байрлах 22 сая гаруй үйлчилгээний цэг, 950 мянга орчим АТМ-ээр үйлчлүүлж байна.