sonin.mn
Уул уурхайн дэд сайдаас Х.Бадамсүрэнг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаас Б.Батсайхан нарыг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 
 
Учир нь Уул уурхайн дэд сайд Хоохорын Бадамсүрэн нь "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон юм. Засгийн газраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч оронд нь хэн нэгнийг томилоогүй байна. 
 
Харин Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Батбилэгийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Мөн П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Г.Эрдэнэбатыг Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байна. 
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг