sonin.mn
СӨҮЛ./Yonhap/. Өмнөд Солонгосын хамгийн том үйлдвэрчний эвлэлийнхэн олныг хамарсан томоохон жагсаал зохион байгуулж, Ерөнхийлөгч Пак Гын Хэг нэн даруй огцрохыг шаардлаа.
 
690 мянган гишүүнтэй Өмнөд Солонгосын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо өчигдөр нийслэл Сөүл хотын төвд жагсаал зохион байгуулсан байна.
Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, “Hyundai Motor” болон бусад томоохон компаниудын 20 мянга орчим ажилтан жагсаалд оролцжээ. Пак Гын Хэгийн засгийн газрын үед ажиллах орчин нөхцөл муудсан гэж тэд үзэж байгаа аж.
 
Мөн тус холбоо улс орон даяар ажил хаялт зохион байгуулахыг уриалаад “үйлдвэр болон нийтийн тээвэр зэрэг салбарын 220 мянган ажилтан ажил хаях” гэж байгааг мэдэгджээ.
 
2018 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн алба хаших хугацаа нь дуусахаас өмнө огцроход бэлэн байгаагаа Пак Гын Хэ мягмар гарагт мэдэгдсэн билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг