sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ.
 
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Нямандэлэгийн Мандуул нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль, 2003-2007 онд Болгар улс дахь Америкийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлага, 2011-2014 онд АНУ-д Брендайз Их сургуулийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн. 2007 оноос өнөөдрийг хүртэл Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцогсдын 69.6 нь дэмжлээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан өмнөх хүний хугацаа дуусгавар болсон тул түүнийг томилж байгаа аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг