sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдааныг УИХ-ын дарга хаалттай горимд шилжүүллээ.
 
Учир нь чуулганы хуралдаанаар одоо Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. 

Хэлэлцэх асуудлыг хаалттай горимд хэлэлцэх саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гаргасныг УИХ-ын дарга хүлээн авсан юм.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг