sonin.mn
МОСКВА. /Kyodo/. Оросын Алс Дорнодын Сахалин арлын засаг захиргаа Кунашири болон Шикотан арлуудын хооронд нисдэг тэргээр тогтмол нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байна.
 
Хабомай, Шикотан, Кунашири болон Эторофү гэсэн дөрвөн арал нь Оросын эзэмшилд байдаг боловч Япон улс өөрийн харьяаных гэж үздэг юм.
Японы Засгийн газар энэ дөрвөн арлыг "улсынхаа нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд эдгээр арлыг дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзлэн авсан" гэж үздэг.
 
Сахалины засаг захиргаа лхагва гарагт мэдэгдэхдээ “12 дугаар сарын эхээс эхлэн арлуудын хооронд тогтмол нислэг үйлдэнэ” гэлээ. 22 хүний суудалтай нисдэг тэргээр долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх ажээ. Арлын оршин суугчид ердийн нислэгийн үнийн дөрөвний нэгтэй тэнцэх 35 доллар төлөөд зорчиж болох аж.
Дөрвөн арлаас Шикотан бол хүрч очиход хүрэхэд хамгийн хэцүү арал юм. Оршин суугчид бусад арлууд руу завиар явдаг байна.
 
ОХУ-ын Засгийн газар Курилын арлуудын дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж байгаа боловч тээврийн систем нь сайжрахгүй хэвээр байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг