sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Бээжин хот ирэх дөрвөн жилийн хугацаанд хамгийн сүүлчийн нүүрсний гурван уурхайгаа хааж, 2020 он гэхэд нүүрсний уурхайгүй болно гэж Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комисс мэдэгдэв.
 
2016 онд Бээжин хотын захиргаа жилд 1.8 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нүүрсний хоёр уурхайг хаасан гэж тус комиссын Нүүрсний удирдлагын газрын дэд захирал Ли Бин мэдэгдлээ.
 
“Бээжин хот бол нүүрс олборлолтын 800 жилийн түүхтэй. Нүүрс олборлож байсныг дурдсан хамгийн эртний түүхэн баримт Юань гүрний үед хамаардаг. Мин болон Цин гүрний дараа Бээжингийн баруун хэсгийн уулархаг нутаг нь өндөр чанарын нүүрс олборлох газар болж хувирсан” гэж ноён Ли ярьж байна.
1949 онд БНХАУ байгуулагдсан цагаас хойш энэ нутаг тус хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол эх үүсвэр болж байсан гэж Бээжингийн “Haohua Energy Resource” компанийн захирал Гень Янмоу хэллээ.
 
2010 онд Бээжин хотын нүүрсний хэрэглээ 26 сая тонн байсан бол 2015 онд 12 сая тонн болж буурсан байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг