sonin.mn
БРЮССЕЛЬ./Xinhua/. Бельгийн шар айрагны өвөрмөц соёлыг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад орууллаа гэж НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ мэдэгдэв.
 
Үүнтэй холбогдуулан Бельгийн Ерөнхий сайд Чарльз Мишель өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Бельгид ирж, шар айраг амтлахыг” уриалсан байна.
“Шар айргийг үйлдвэрлэж, түүний үнэ цэнийг мэдэрч ойлгох нь Бельгид амьдардаг олон үндэстний ард иргэдийн соёлын өвийн нэг хэсэг юм. Энэ нь бельгичүүдийн өдөр тутмын амьдрал, баяр ёслолд чухал байр суурийг эзэлдэг” гэж ЮНЕСКО-гийн мэдэгдэлд дурджээ. Үүний зэрэгцээ шар айраг исгэх уламжлалт арга, мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн бельгичүүдийн хүчин чармайлтыг ЮНЕСКО онцлон сайшаав.
 
Бельгид 1500 орчим төрлийн шар айраг үйлдвэрлэдэг бөгөөд зарим Траппист нийгэмлэгүүд шар айраг үйлдвэрлэхэд гар бие оролцож, олсон орлогоо буяны үйлст зориулдаг байна.
 
Шар айраг исгэх уламжлалт арга, мэдлэгийг гэр бүл, нийгмийн хүрээнийхэнд уламжлан үлдээхээс гадна шар айраг исгэгч мастерууд их сургуулиуд, шар айргийн үйлдвэрүүд болон шар айргийн салбарт хөл тавьж буй хүмүүст зориулан сургалт зохион байгуулж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг