sonin.mn
Өнөөдөр “Улаанбаатар сити” цамхагт “Дархлаажуулалтын хөгжлийн мэдээлэл харилцааны стратеги” сэдэвт уулзалт-ярилцлага зохион байгуулав.
 
Уг уулзалтыг НҮБ-ын Хүн амын сангаас ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ, “Шинэ нийгмийн эрүүл мэнд” ТББ-тай хамтран зохион байгуулсан юм. Уулзалтаар Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр, товлолт вакцины хамралт, Дархлаажуулалтын мэдээлэл харилцааны арга зүй, Вакцинд эргэлзэх байдлыг судалсан дүн, уг асуудлаар хэвлэл мэдээллийн сурталчилгаа, шинээр нэвтрүүлэх тарилгын тухай, Дархлаажуулалтын талаар мэдээлэл харилцааны стратеги төлөвлөгөөний бүтэц агуулга, зорилтууд, мэдээлэл хүргэх суваг, зорилтот бүлэг, үндсэн мэдээлэл болон цэцэрлэг, сургуулийн хүүхдийн дархлаажуулалтын арга хэмжээний талаар өргөн хүрээнд мэдээлэл солилцлоо. Энэ удаагийн уулзалтанд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, цэцэрлэг, сургуулийн төлөөлөл оролцов.
 
Дашрамд дуулгахад, Хилийн чанадаас оруулж ирэх дархлаажуулалтын болон аливаа эм, эмийн бүтээгдэхүүнийг ЭМЯ-ны дэргэдэх Ёс зүйн хяналтын хорооны дүгнэлт, шийдвэрээр хэрэглэх эрхийг олгодог. Тус хороонд эрүүл мэндийн шинжлэх ухааны эмч, мэргэжилтнүүд, эрдэмтэн багш, судлаачид болон сэтгүүлч, холбогдох албаны төлөөлөл оролцсон 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг