sonin.mn
Замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн ой удахгүй тохионо. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төв орон нутгийн замын цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчдын дунд олон төрлийн уралдаан зохион байгуулж байна. 
 
 Замын цагдаа нарын мэргэжлийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан мэдээлэл, ажлын арга барил туршлага солилцох, судлах  зорилгоор 1981 оноос эхлэн   “Уран зохицуулагч”-ийг шалгаруулах үзүүлэх сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай болсон. Энэ жилийн “Шилдэг зохицуулагч-2016” тэмцээнийг 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал “Хууль эрх зүй-гадаад хэл”, “Биет зохицуулалт”, “Зам тээврийн ослын газар ажиллах”, “Автомашин жолоодох ур чадвар”, “Мэдрэмж шалгах”, “Буудлага” гэсэн нийт зургаан  төрлөөр  зохион  байгуулж байна. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, Хамгаалалтын хэлтэс, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зэрэг нийт 32 багийн 96 алба хаагчид  оюун ухаан, авъяас, ур чадвараараа өрсөлдөж эхэллээ гэж ЗЦА-аас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг