sonin.mn
БЭЭЖИН./Xinhua/. Сүүлийн 30 жилийн хугацаанд 700 сая гаруй хятад хүн ядуурлаас гарчээ. Мөн бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо болон дундаж наслалт нэмэгдсэн байна.
 
Өнөөдөр гаргасан Цагаан номонд дурдсанаар, 700 сая гэсэн тоо нь дэлхийн ядуусын эгнээнээс хасагдсан хүмүүсийн 70 гаруй хувийг эзэлж байна.
 
1.385 тэрбум хүн амтай Хятад улсад дундаж наслалт 2015 онд 76.34 жил байжээ. Харин 1949 онд БНХАУ тунхаглах үед дундаж наслалт 35 жил байсан байна.
 
"Хөгжих эрх: Хятадын гүн ухаан, практик болон хувь нэмэр" гэдэг нэртэй номонд бичсэнээр, тус улсын ард иргэдийн боловсролын түвшин ч мөн нэмэгджээ.
 
1949 онд тус улсын хүн амын 80 гаруй хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй, мөн сургуулийн насны хүүхдүүдийн ердөө 20 хувь нь л сургуульд сурдаг байсан бол 2015 оны байдлаар бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийн тоо хүн амын 99.8 хувийг эзэлж, хүүхдүүдийн  87 хувь нь сургуульд сурч байна. 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг