Нэгэн цагт АН-ын туг болж, дараалсан сонгуульд намаа ялуулсан баатраар тодорч явсан эрхэм бол Н.Алтанхуяг юм. Тэр үед Н.Алтанхуяг АН-ын дарга байлаа.
Сонгуулийн дараа Ерөнхий сайд болж, хоёр жил хэртэй ажиллаад огцорсон. Ерөнхий сайдаас огцорчихоод, намын даргынхаа албыг ч бас өгсөн. Түүнээс хойш гурван жил гаруйн хугацаа өнгөрөв.
Ерөнхий сайд байхад нь хүргэн Г.Дэнзэн, ахлах зөвлөх А.Гансүх нарт нь хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн АТГ-ынхан сүүлийн хэдэн сард эгч, дүү, эхнэр, сүүлд өөрийг нь тендерийн хэрэгт холбогдуулан шалгаад эхэлжээ. АТГ-аас уржигдар Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас өгч, байцаалт авсан. Тэрээр АТГ руу орохын өмнө тэнд цугласан сэтгүүлчдэд “...Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн учир үйл явдал өрнөх юм шиг байна.
Мөн хэд хоногийн өмнө телевизээр Монголын нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг хэлж, Монголын цөөхөн баячууд хамаг баялгийг сорчлоод авчихсан тухай ярьж, нэрийг нь дурдсан. ...Би хоёр зүйлд үнэхээр харамсч байна. Намайг эртхэн дуудаж авчраад асуучихгүй, заавал ойр тойрныхноос эхлээд олон хүнийг шоронд тарчилгаж, хамгийн сүүлд төрсөн дүү, хамаатнуудыг маань хүртэл шоронд орууллаа. Намайг шоронд хийгээд тэр хүмүүсийг гаргах цаг нь болсон гэж би бодож байгаа учраас өөрөө ирж байна. Шоронд хийсэн ч бууж өгөхгүй тэмцэлдэнэ” гэсэн мэдэгдэл хийсэн юм.
Тэрээр гурван цаг гаруй байцаалт өгч үдшийн 20:00 цагийн үед АТГ-аас гарч ирээд шууд намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн хурал руу явсан байдаг. Тэнд Н.Алтанхуягийн асуудлыг хэлэлцэж байгаа. Н.Алтанхуягийг өмөөрсөн АН-ын мэдэгдэл маргааш өглөө эрт гарна гэх албан бус мэдээлэл уржигдар орой тарсан юм. Гэсэн ч Н.Алтанхуягийг байцаалт өгдөг орой Намынхаа дүрмийн төслийг л хэлэлцсэн байна. Мөн өчигдөр өдөржин АН ямар ч мэдэгдэл хийсэнгүй.
Харин оройхон Н.Алтанхуягийг хэлмэгдүүлэх нь гэсэн утга бүхий мэдэгдлийн төсөл бэлэн болсон боловч тамга дарж, баталгаажуулалгүй байсаар 19.10 цагт арайхийн албажуулав. Эх сурвалжийн мэдээллээр АН дээр асуудалд нэгдмэл биш байр суурьтай байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, АН-ын олон фракцын зарим нь Н.Алтанхуягийг өмгөөлсөн мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж, үлдсэн нь эсэргүүцсэн байна.
Ерөөс Н.Алтанхуягт АН-ын дэмжлэг шууд ирнэ гэдэг эргэлзээтэй хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Учир нь, АН дотооддоо хөл, толгой нь мэдэгдэхгүй болтлоо бужигнаад эхэлчихсэн. Сүүлийн хэд хоногт яригдаж буй Намын дүрмийн төсөл дээр ч фракцууд нь санал нэгдэж чадахгүй байгаа. Намын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн нөхдийн зарим нь сунгаагаар өрсөлдөх сонирхолтой байна.
Нөгөө хэсэг нь хуучнаараа Их хурлаасаа дэмжүүлээд явчих санаатай байгаа ажээ. Түүнчлэн АН-ын ҮЗХ, Их хурлын гишүүдийг бүрдүүлэхэд Н.Алтанхуягийг дэмжигчид дийлээд байгаа. Энэ нь түүнтэй өрсөлдөн сөргөлдөж буй хүмүүсийн хувьд аюултай. Тиймээс үүнийг задлах зайлшгүй шаардлагатай гэж үзэцгээж байгаа юм. Магадгүй, Н.Алтанхуяг Ерөнхий сайд, АН-ын даргаа өгсөн ч өнөөг хүртэлх гурван жил гаруйн хугацаанд намдаа нөлөөтэй явсаар ирсэн нь үүнтэй холбоотой байж таарна.
Үүнээс гадна нэг зүйл уржигдар туйлын тодорхой харагдав. Цагтаа салхи савирт гарч, ууланд авирахад нь ч салдаггүй байсан тэр арми уржигдар Н.Алтанхуягийн дэргэд үзэгдсэнгүй. Дарга минь гээд алган дээр бөмбөрүүлж явсан журмын нөхдөөс нь тун цөөхөн хүн АТГ-ын үүдэнд харагдсан. Энд монгол хүний уруудаж доройтсон мөс чанараас гадна АН доторх улс төрийн уур амьсгал илэрч байгаа юм.
Н.Алтанхуягийг АТГ-т байцаалт өгөхөөр очиход АН-ын томчуудаас ганцхан Д.Эрдэнэбат л очсон. Д.Эрдэнэбатын тэнд очсон нь хоёр талын шалтгаантай байж мэднэ. Тэрээр өдгөө АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Бас удахгүй болох АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдчихсэн. Тийм учраас намынхаа гишүүдийн төлөө дарга нь явж харагдах “ажлын шаардлага” юм. Харин гоё талаас нь харвал АН-ыг “гудамжинд” байхад Н.Алтанхуяг намын дарга, Д.Эрдэнэбат генсек байсан. Намынхаа өчигдрийн өндөрлөгт хүрэхэд тэдний хамтдаа дуслуулсан хөлс их бий. Тиймээс зовох цагт нөхрийн чанар тэнд байсныг үгүйсгэхгүй.
Бусад нь таг чиг. 2012 оны намраас хойш Төрийн ордныг дөрвөн жил талхалж, тэнд албан тушаал, эрх мэдлийн өндөрлөгт талцан сууж хуваарилалт хийдэг байсан фракцуудын төлөөлөл ч АТГ-ын үүдэнд Н.Алтанхуягтай хамт байж харагдсангүй. Ийм нөхцөлд түүнд намын дэмжлэг ирнэ гэдэг тун эргэлзээтэй.
Ерөөс улстөрчдийн хувьд сүүлийн үед хүнээр хэлүүлэлтгүй мэдэх учиртай нэг юм бий. Нар мэт мандаж явахад сүүдэр мэт байсан “журмын нөхөд” ийм үед огт байгаагүй мэт сураг алдардаг. Тэр л жишгээр өнөөдөр Н.Алтанхуяг намынхнаа хэн нь хэн бэ гэдгийг мэдрээд эхэлж байх шиг байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
хулгайч нарын бүлэглэлийн албан ёсны нэр нь АН. ХОЧ НЬ АРДЧИЛАГЧ. Мөхөл нь ирж байгаа луйварчдын сүрэг.
үнэн
ANuusuud Elbegteigee sain zodold.
Энэ долдой МАН-ын даалгараар ийм утгагүй юм эрээчиж хэдэн бор цаас горьдож амьдардаг нэгэн бололтой. Ийм долдойнууд сөнтүгэй.
ene bygdiin ard Elbegdorj gyai ni baigaa,bolgoomjtoi sain temzeld neg l tom yum bolj ardchilsan nam hyyrmag nam ard tymeneer togloson payan ni todrono!neg iimerhyy nobsnyydiig erh medel egch Mongoliig doroityylah ajild syydryylsan ard tymen bidnii byryy ikhe onogdoh telebtei deg ee!!!hairanch ylas oron mini,erend barigdaj etend idyylseer hebeer l....tyn chig zebyyn chag ni ene dee!!!
Oyutolgoi oiriin 10 jild mgld neg ch ashig ogohgui bolson erdenetiig okigarhiud hulgailsan .ta nar tiim shudarga ym bol ene talaar yagaad tarihgui bn .hulgaich Altanhuygaa omoopood uheh nee
Altanhuyag ouytolgoig mongold ashigtai bolgohiin toloo ajillaj baisan!!!Tuunees bolood gatsaand orson gedeg bol tarhi ugaalt!! Ouytolgoi neg odor ch sul zogsoogui!!!66% iin ezeduud ni ashigaa avaad l yavj baigaa!!!
АНамын мэдэгдэл нь ямарч утгагүй мэдэгдэл болжээ.Учир нь Алтанхуягийг тойрсон асуудал яригдаад 2-3 жилийн нүүр үзэж байгаа шүү дээ.Тэр үед АНам засаглаж байсан.Энэ мэдэгдэл МАН,хууль хяналтын байгууллага руу чиглэсэн маягийн утгатай юм шиг.Ухаад үзэхээр хий хоосон хэн нэгнийг дарамтлах,айлгах гэсэн санаатай юм шиг л юм байна.Энэ тун логикгүй,утгагүйл мэдэгдэл болжээ.МАН гарч ирээд ийм асуудал гаргаж тавиад байгаа юм биш ард иргэд бид бүхэн л төрийн бидний татварын мөнгөөр тоглогчдыг хэнэн ч байсан,альч нам байсан шалгаад үнэн мөнийг тогтоогоод өгөөсэйл гэж хүсэж байгаа шүү дээ.Энэ асуудал ард түмэн бидний захиалга гэж хаана хаанаа ойлгох ёстой.АНамынхан эрх мэдлээ арай хэтрүүлэн дэндүү идсэн болохоор ийм хэрэг төвөгт орооцолдоод байгаа нь бидэнд тодорхой байсан.Үнэхээр Ардчилсан,шудрага нийгэмд амьдарч байгаа бол луйвар хийсэн бүхнийг л хуулийн хаалга татуулах хэрэгтэй гэж иргэд бид харж байгаа.
Нам гэдэгт менгетэй, эрхтэй хун дагаж салбагнасан хэдэн ухамсар муутай цунх зеегчид л бна доо.
omhii hulgaich nar bygdeeree adilhan. 1-r hulgaich 2-r hulgaichaa shalgana. 3 dahi hulgaich ni 2-r hulgaichaa omoorno. omhii jorlon bolson mongoliin niigem. deer ni nam nertei uls ornoo uraldaj zarsan hulgaich nar. door ni shar huvalzuudtai nohtsson tarhigyi guilgachin zombinuud
Эсгий хийх газар нохой хэрэггүй Хулгайчийг байцаахад халзан Эрдэнэбат очиж яадаг байна, хамсаатан нь уу?
Ah duu nariig ni neg dor buunuur ni horino gedeg arai l sejigtei sanagdaad baina shu. Heregt holbootoi bailaa gehed bugdeeree hamsaj hiisen yumuu? arai lunemshilgui bnaa
Mongolchuudiin hun chanar, shudraga zan baihgui boljee. Sain yavhad ni doloochih shahdag humuus, hezuu ued ni alga boloh yumdaa. Nuguu talaas ni harhad tiim novshiin tejeevruudiig uud ni tatdag Mongoliin udirdagchid hun tanih chadvargui yum.
Сбаяр еронхии,алтанхуяг шадар сайд байх уеээс сбаярын луйварын аргыг сурч аваад хэрэгжуулэх гэж оролдоод элдэв хулгайн хэрэгт орооцолдоод байгаа бололтой.цаадах нь бол намаараа, еронхиилогчоор хамгаалуулчихсан харин мань эрд тиим хамгаалалт алга гэж л бодогдоод байнадаа.
хэрвээ буруутан бол хамгаална гэж юу яриад байга юм бэ! Гагцхуу хууль л шудрага,унэн байх хэрэгтэй! Цусал цусалчихаад емгеелел гэж л ярьсан улс байх юм Хэрэгтний емгеелелийн цайз болсон намуудыг тараах цаг ер нь болсон!
s.baiar hulgaich Tom ezenteigee hamtarch idsen altsanhuiag hulgaich huzuugyi tarvagad noogdoh huvia ogoogyi uchir horsliig ni butsalgasan
Sain heljee, gehdee Altanhuyag ene chigeeree duusval uer ach nar n' ch baharhah yum daa, temts temch al' esvel urva hishnogo doloo
adilxan xulgaichuud neg negnee barij idtygei...alhuyagiig shorod xataa...
Монголд хулгайч нарын нэгдлийг нам гэж нэрлээд удаж байна. Хуучин нам байсан нөхдүүд нь хулгайч нарын нэгдэл болчихоор аргагүй дээ.
Монголд намч алга номч алга шинжлэх ухаанч алга дээр нэг хун бичсэн байна ардчилсан намынхан МАНамынхныг дуурайж идэх гэж байгаад уналаа эв найртай идэж чадсангуй эд нар бие биенээ унагсаар харин МАНамын луйварчдын хуухдууд цунхтэй доллороо тэрээд яаж гадагшаа зугтаахаа бодоод юуч надад хамаагуй гээд нугдайгаад сууж байгаа
Ан хэнд мэдэгдэл гаргасан болдоо эзэнгүй үл ойлгохдох
хэнд хандаж мэдэгдэл гаргасан нь ойлгомжгүй тойруу замаар элбэгдоржоо заналхийлсэн бололтой. элбэгдорж одоо ухарч няцалгүй энэ ардчилсан хулгайч нараа няц дарж хамаг булхайг нь бөрмөсөн илчлэхгүй бол өөрөө зоригийн араас ч орж магадгүй аюул тохиолдох магадлалтай.Энхбаярыг чадсан шигээ ардчилсан луйварчдаа чадах л болж дээ.
Элбэгээ олигархын эсрэг тэмцлийг өөрийнхөө ан намаас эхэлсэн. Хариуцлагын олон олон хуулийг өөрийнхөө намыг төрд байхад батлуулах гэж зөндөө оролдсон. Дандаа нийгмээ цэвэршүүлэх зорилготой хуулиууд бсн. Одоо энэ ан-хан юу гэж тэнэгтэж хэнд хандаж мэдэгдл гаргаж байгаа юмб. Тэр үеээс л дээрх хуулиуудыг нь батласан бол өдийд ингэж шоронд орж шонд хатахгүй, сонгуульд ч бүрэн ялах байсан. Хохь нь.буруутай бүгдийг шоронд хийхгүй бол эд нар хашрахгүй ээ.элбэгээ одоо энэ элдэв яриа, гүтгэлэг,эсэргүүцэл зэрэгээс болж тэмцэлээ зогсоож болохгүй. Элбэгээг с.баярцогт нарыг шийтгэхгүй болхоор доош нь чихэж, тэдний эгнээнд оруулаад бгаа юм. Тэднийг яаах нь цаг хугацааны асуудал гэж иргэн хүний хувьд боддог. Ер энэ чинь амь дүйсэн тэмцэл. Ан-хан одоо ч гэсэн ойлгоод ерөнхийлөгчтэйгээ нэгдээд, ганцаардаад байгаа түүнийг дэмжээд өгвөл энэ монгол улсад туйлын хэрэгтэйсэн. Тэхгүй л дээ энэ мөнгөны шуналд нэгэнт орчихсон улс. Иймд шинэ үе л ан-д хэрэгтэй юм уу даа.дээрх бүх хүмүүс хэрэггүй. Эд нар ан-ын их хурал нтр гэх хэрэггүй, эд нараас намын дарга гарах л юмбол бүх юм хуучнаараа байж сөнөнө. Харин элбэгээ нь намын даргаа аваад бүхниыг зангидаад, толгой дараалан бүгдийг ухралтгүй шоронд хий. Ман-хан ч айх хэрэгтэй
нэх аймаар мөс энэ тэр гэсэн том шалтгаан эрээд хэрэггүй дээ. Тэд чинь үнэмлэхүй ялагдлаасаа өндийж чадахгүй хэвтсээр байгаа хүмүүс. Юун хажуугийн нөхөр, өөрийнх нь хувь заяа туйлын ойлгомжгүй болчихоод байхад хүнийг гэх сөхөөгүй байгаа. Ухаан санаа нь ганцхан өөр дээрээ төвлөрөхөөс өөрийг сэтгэх чадвараа алдсан
Нээрээ элбэгээгээс өмнө ямар ерөнхийлөгч, ерөнхий сайд ингэж авилгачдыг дээрээс нь барьж шоронд явуулсан юм бол. Байхгүй ш тийм хүн. Хамтарч идээд л загас жараахайг л айлгаж байсан биз дээ. Очирбат, энхбаяр, багааханбанди нар ингэж ерөнхий сайд асаныг, ерөнхийлөгч асаныг, хамсаатангуудыг нь, хамтарч иддэг эгч дүүс хүргэн охидыг нь ийм зориг гарган шийтгэж чадаж байлуу. Энэ амархан ажил уу. Эмэгтэйчүүдийг шийтгэлээ гэж гоншигнолоо, тэр эмсийг өөрсдөө л шийтгүүлэх зам руу нь чирээ биз дээ. Харин ч ямар удаан ялтанхуягыг барихгүй байсан юм бол? Оросын путинд орос орон тэр чигээрээ тусалж баына. Авилгачдыг чичрүүлж бн. Си жин пин ч адил. Гэтэл манайд элбэгээгээ эсэргүүцэж алах хядах юм ярьж энэ тэмцлийг сулруулах гэж, гацаах гэж, бүр байхгүй болгох гэж бн. Ард түмээн энэ тэмцлийг нь одоо л, чухам одоо л дэмжээд өхгүй бол улсыг маань худалдчихсан байх л бол уу. Би ерөнхийлөгчийг дэмжиж бн. Ан-хан хоосон цаас үйлдвэрлэж мэдэгдэл нтр гэхээ боль. Ард түмэн бид зохион байгуулалтад орно шүү.
С.баярыг шорон явуулнаа. Харжл байгаарай. Одоо оролдвол ан-хан шиг мэдэгдэл гаргаад л үхэр мэт мөөрөлдөөд л өгнө. С.баярцогт ч баригдна. Цаг хугацааны асуудал. С.баярыг олон аргаар барьж болно ш дээ. Одоохондоо шар сэмжлээд, өвгөн шувуу шиг нүүр гаргаад явж л байг. Лондонгоос баривал бүр ч амар байх байлгүй. Сая элчингээр батлагдаад зориг орчоод өвчигнөөд баыгаа юм. Их л айж байсан бололтой. 65-Уулаа байхад элчингээр батлаж л таараа, гэтэл айдас хүйдэстэй л байж. Хөөрхий хар алкааш,хөгшин төгцөг. Төр засаг авилгачдыг ангуучилж чаддаггүй юм бол путин ахдаа, си ахдаа хэлнэ. Ха ха ха. Мөн олон улсын эрүүгийн шүүх гэж газар байна. Гадаадбн тбб-ууд case үүсгээд л хамтдаа үзэж тарчихдаг юм. Sure i will do my best to proceed with these cases filing very detailed findings though in case i am really ...
данхан толгойлсон мал ху жаа малууд худлаа хуцаад олон ардыг баян ядуу үзэл бодол яс үндэсээр бүү хуваагаад бай
Ерөнхийлөгчийн Алтанхуяг түүний хамаатнуудын луйврыг илрүүлэх гээд байгаа нь зөв,гэтэл зууны манлай луйварчин Баярцогт,Сайханбилэг,С.Баяр,Д.Зоригт,Батхүүг огт шалгахгүй өөгшүүлээд хоёр нүүр гаргаад байгаад Монголчууд үнэхээр эгдүүцэж байна. Яагаад эдгээр луйварчид огт шалгагдахгүй офшорт Монгол улсын ихэнх хөрөнгийг нуучихаад тайван амгалан алхаад байнаа.Хэргийн учир үүнд байгаам. Шударга байлдаа. Найзуудаасаа шалгуулж эхлэвэл Монголчууд жинхэнэ баярлана.