sonin.mn
“Өөр зочин” буландаа  цасны тэрэг бүтээжсошиал ертөнцөд танил болоод байгааЦ.Оргилболдыг урилаа.
 
-Саяхан цас их орсноос халтиргаа  гулгаа ихэсч хот цасаа цэвэрлэж ча­дахгүй хүндхэнөдрүүд үргэлжиллээ. Энэ өд­рүүдэд өөрийнтань зохион бүтээсэн цасны тэрэг анхаарлынтөвд байсан. Анхны санаа хаанаас төржбайсан талаар яриагаа эхлэе?
 
-Би барилгын  технологийн коллежийг гагнуурчин мэргэжлээр төгссөн. МҮОНТВ-ийн “Залуу зохион бүтээгч” уралдааныг 2011 онд анх үзээд  дараа  жилийнх нь уралдаанд оролцохоор  өөртөө зорилго тавьсан. 
 
2012 оны тэмцээний бүртгэл явагдаж эхлэхэд, юу хийж болохоо бодож 20-оод санаа жагсаан  бичсэн. Тэндээсээ гурван зүйл дээр төвлөрч юуг хамгийн сайн хийж чадах  вэ гэж бодсон. Барилгын коллежид сурч байхдаа амралтын өдрөөр усны  тэрэг гагнадаг байлаа. Мөн “Алтан тариа” ХХК-д  ажиллаж байхдаа цехийнхэнтэйгээ том панераар цас арилгадаг байсан маань санаанд орж ирсэн л дээ.
 
Ажлын туршлагаа бодсон ч тэр цас арилгадаг тэрэг хийх нь дээр гэж бодсон. Усны тэрэгний урд шанага хийгээд анхны цасны тэргээ хийсэн.  Нэгдүгээр шатны шалгуурлалтад явах замдаа хийсэн тэргээрээ цас арилгаж  үзтэл миний  төсөөлснөөс ч  илүү өндөр бүтээмжтэй байсан. Дагтаршсан биш  дөнгөж орсон хөвсгөр цас цэвэрлэхээр тооцоолж хийсэн.  Тэмцээний нэгдүгээр шатанд бүтээлийнхээ зургийг нь зураад санаагаа бичээд орох боломжтой байв. Харин би шууд тэргээ  хийгээд очсон. Хэрвээ санаагаа цаасанд буулгаад эхний шатанд оролцсон бол тэнцэхгүй байсан байх гэж заримдаа боддог.
 
-Тэмцээнд орсноосоо хойш цасны тэргээрээ дагнан үйлдвэрлэл явуулж  байна уу?
 
-Тэмцээнд орохын өмнө ажлаасаа  гарсан бай­сан. 2011 оноос хувиараа дугуй  засвар ажиллуулж эхэлсэн юм. Энэ тэмцээнд ам­жилттай оролцсон маань надад урам зориг өгч,  цаашид би  хийж  ча­дах юм байна гэсэн өөртөө  итгэх  итгэлийг  тө­рүүл­сэн.  Зундаа  дугуй  зас­вараа ажлуулаад өвөлд нь цасны тэргээ хийдэг. Би “Алтан тариа” ХХК-д, “Таван толгой” ХХК, “Барилгын коллеж”-доо багш гээд хэд хэдэн газар ажиллаж байлаа. 
 
Дугуй засвар маань өвөл зунгүй ачаалал ихтэй ажилладаг болохоор чамгүй орлоготой байдаг. Ямар ч байсан коллежд багшилж байхдаа авч байсан 250 мянган төгрөгийг дөрвөн өдөр ажиллаад л олдог. Ер нь хүн өөрийнхөө  чаддаг зүйлийг хөгжүүлээд  хувиараа ажил эрхлэх нь илүү ашигтай амжилттай байдаг гэж би боддог.
 
-Өөрийн чинь бүтээл сошиал ертөнцөд жинхэнэ тренд болж, худалдаж авах хүсэлтэй хүмүүс их байх шигбайсан. Борлуулалт нь  нэмэгдэв үү?
 
- Хэд хэдэн тэрэг зар­­сан шүү. Хувь хүнд  биш албан  байгууллагад зориу­лагдсан  учраас  ихэвч­лэн компаниуд  худал­даж авдаг. 2012 онд яг тэмцээнд оролцож байх  үед  Сүхбаатар дүүргээс хол­богдоод 10 тэрэг ху­дал­даж авсан.  Сонгино  хайрхан  дүүрэгт амьдардаг бо­лохоор тухайн  үеийн  удирдлагуудтай  уулзаж цасны тэргээ танил­цуулсан.  Намайг дэмжээд мөн 10 тэрэг худалдаж  авсан.
 
Энэ дашрамд намайг дэмжин  тэрэг худалдаж авсан Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн тухай үеийн удирдлагуудад маш их  баярлаж  явдагаа хэлмээр байна.  Анхлан хийсэн болохоор одоогийн тэрэгнээс чанарын хувьд тааруу байсан л даа. Дөрвөн жилийн  хугацаанд жилээс жилд чанарыг нь сайжруулсаар өнөөдрийн хувилбараа гаргаж авсан. Нэг үеэ бодвол монголчууд маань үндэсний үйлдвэрлэлээ  маш их дэмждэг болсон. “Монголд хийж байгаа цасны тэрэг мөн үү” гэж их  асуудаг.
-Хэдхэн хоногийн өмнө цасны тэргээ хотын  даргад танилцуулж байсан. Хотын  дарга хамтарч  ажиллахтухай юу ярив. Цас цэвэрлэх  бүтээмжийн хувьд гараар цэвэрлэснээс хэдэн хувь илүү бол?
 
-Хотын дарга их сайхан хүлээж авсан. Миний зүгээс борлуулалтад дэмжлэг  үзүүлэхийг хүссэн. Намайг дэмжээд  хамтарч  ажиллах  байх  гэж найдаж байгаа. Бүтээмжийн хувьд гар  аргаар цас цэвэрлэснээс тав дахин илүү бүтээмжтэй. Нэг ёсондоо таван хүний цэвэрлэх цасыг нэг тэргээр цэвэрлэнэ гэсэн үг л дээ.
 
 
-Иймэрхүү цасны тэрэг ч юмуу цасны машин оруулж ирдэг компани байдаг уу?
 
- Оруулж ирж зардаг компани байдаггүй байх.  “МСS” ХХК өөрсдийн хэрэгцээндээ зориулж орчныхоо цасыг цэвэрлэхээр зургаан цасны машин оруулж ирсэн байсан. Монголын нөхцөлд тохирохгүй байна.  Монголчлоод янзлаад  өгөх боломж  байна уу гэж холбогдсон. Нэг удаа миний хийсэн цасны тэргийг үзээд, зургийг нь явуулчихвал Хятадад захиалгаар хийлгээд олноор нь оруулж ирэх боломжтой юм байна гэж нэг хүн уулзаж байсан.
 
-Танай компани хэдэн  ажилтантай  вэ?
 
-Тэрэг хийдэг үндсэн дөрвөн хүн  ажилладаг. Борлуултад хоёр хүн явж байгаа. Тэргээ угсарсаны  дараах тохиргоо зэрэг  гол ажлаа би  хариуцдаг.  Нэг ёсондоо цасаа хусч  байгаа эсэх, дутуу гагнасан эсэхийг шалгасны дараа борлуултад гаргадаг. Бид урд нь ажлын байр түрээслэж цасны тэргээ хийдэг байсан. Харин энэ зун ахтайгаа 140 мкв байшин барьж өөрийн гэсэн ажлын байртай болсон болохоор цаашид төмрөөр хашаа хайс хийж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх  бодолтой байгаа.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин