sonin.mn
ВАШИНГТОН./АР/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп генерал Жеймс Мэттисийг Батлан хамгаалахын сайдаар томилжээ.
Өдгөө 66 настай генерал Ж.Мэттисийг “жинхэнэ генерал шиг генерал хүн” гэж Д.Трамп тодорхойлж байсан юм.
 
“Галзуу нохой” хочит энэ генерал Б.Обамагийн засаг захиргааны Ойрхи Дорнодын талаарх бодлого, ялангуяа Ираны талаарх бодлогыг эрс шүүмжилдэг байсан билээ.
Тэрбээр "Иран бол Ойрхи Дорнодын тогтвортой байдал, энх тайвныг алдагдуулж буй цорын ганц аюул заналхийлэл” гэж тодорхойлж байсан удаатай.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг