Удаан хугацаанд бодож бодож нэг сонин нийтлэл бичдэг юм билүү гэж бодлоо. Хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй ч гэсэн бичиж л байя. Та бүхэн уншаад шүүмжлэх нь шүүмжилж, муулах нь муулна биз.
Манайхан мөнгөтэй хүмүүсийг үзэн ядаж, муусайн баячууд, ёстой ард түмнийг мөлжиж байна, шудрага биш байна, сайд нь сая доллороо гадны дансандаа мартаж, зарим гишүүд нь гадаад явж казино тоглож, байна. бидний амьдрал хэцүү байна гэнэ. Захын таксины жолооч хүртэл улсынхаа хөгжлийг юу юунаас илүү мэддэг юм шиг ярьж, нийтээрээ ядуучууд нь баячуудыг үзэн ядах үзэл ноёлж байна. Яг л АНУ-ын Детройт хот шиг.
АНУ дэлхийн автомашин үйлвэрлэлийн 12,5%-ийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт автомашины 12.5 хувийг АНУ-д үйлдвэрлэдэг. Детройт цагтаа үйлдвэртэй, инженертэй ажиллах хүчинтэй, ёстой л нэг автомашин үйлдвэрлэж, өндөр технологийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар байсан юм. АНУ-даа эдийн засгаараа 4-т орж хөгжин цэцэглэж байсан нь саяхан. Гэтэл энэ хот дампуурлаа зарлачихсан.Яагаад сүйрчихэв ээ гэж үү? Детройтын уналт өөр хоорондоо нягт холбоотой хоёр системийн шалтгаанаас эхэлжээ. Нэг нь үйлдвэрчний эвлэлүүд.
Хөрөнгөтнүүд ажилчдын хөдөлмөрийн мөлжиж, цусыг нь сорж байгаатай Үйлдвэрчний эвлэлүүд хүчтэй тэмцсэн. Тэд ялсан, харин үйлдвэрлэл нурсан, өөрөөр хэлбэл илүү дутуу үг хэлдэггүй, үйлдвэрчний эвлэл гэж байхгүй Теннесси рүү нүүчихсэн. Хоёр дахь шалтгаан нь гэвэл нүүдэл. Хөгжин цэцэглэж буй Детройт руу Дайны дараа хөдөөний ядуучууд тэмүүлэх болсон, яг л 19 дүгээр зуунд Английн ядуус Лондон руу нүүдэллэж байсан шиг. Гэхдээ Английн их нүүдлээс ялгаатай нь Детройтийг зоригсдын дийлэнх хувь нь өнгөт арьстнууд байлаа. Түүнчлэн тэд сонгох сонгогдох бүх эрх нь баталгаажсан Детройт руу нүүдэллэж байсан гэдгээрээ онцлогтой. Гэхдээ “сонгох эрх нь нээлттэй болмогц сонгогч юу хийх ёстойгоо сайтар ойлгож эхэлдэг”. Сонгогч хоол хүнс, боловсрол, тэтгэвэр авахын тулд ажиллахын оронд хоол орон байр, тэтгэвэр тэтгэмж нэхэж гарна.
Америкдаа гэмт хэргийн гаралт хамгийн өндөр , боловсролын түвшнээрээ хамгийн доогуурт жагсдаг Детройтын үл хөдлөх хөрөнгийн татвар 2013 онд АНУ-д хамгийн өндөрт тооцогдож байна. Ердөө л татвар төлдөг хүн гэж байхгүй, хотын 300000 эзэмшлийн байрнаас тал хувь нь өртэй. Ийм нөхцөл байдал үүссэн нөхцөлд татвар төлөөгүй гэж баривчлагдсан тохиолдолд байраа зарж татвараа төлөхөөс аргагүй болно.Энэ хотоос идэвхитэй ажиллах хүчин мөн л зугатаасан.
2013 оны байдлаар Детройтын зургаан өндөр настан тутамд хөдөлмөрийн чадвартай дөрвөн хүн ноогдож байв, мэдээж тэр дөрөв нь дөрвүүлээ ажилтай байна гэж үгүй. Нэгэнтээ ядуус Детройт руу ажил хийх гэж ирдэг байсан. Гэвч ажил байхгүй болсон, гэхдээ Детройтын сонгогчид ажил хийхийн оронд даатгалын гэрээгээр мөнгө авч болох юм байна гэдгийг олж мэдэв. Зөв хүнийг сонговол шүү дээ. Ер нь бол арьсны өнгөнд гол учир байгаа юм биш, харин хүн амын тодорхой хэсэгт “та нарт өгөх ёстой” гэж ойлгуулмагц сонгогчид нь бэлэнчлэгчид болж харин тэдний саналаа өгдөг улс төрчид нь хоосон чалчигчид болов.
Яг л үүнтэй ижилхэн зүйл манайд болоод байна. Жишээлбэл бүтэн 3 сарын хугацаанд хэлний бэлтгэлд сууж, шүд, нүд бие эрхтэнийг үзэж байгаад хамгийн сайн ажил хийх боломжтой ажиллах хүч маань Солонгос руу явж байна. Тэдний хийх ёстой ажлын орон тоог нь Хятадууд, Хойд Солонгос, Вьетнамчууд эзлэв. Эсрэгээрээ янз бүрийн эх орныхоо хөгжил цэцэглэлтийг урдаа барьсан иргэний хөдөлгөөнүүд нэмэгдэж, улсаа биш харин улсынхаа нэрийг ашиглаж бусдыг айлган дарамталж мөнгө нэхэж амьдралаа залгуулж байна. Монгол хүнийг зоддог хятад хүн, согтуугаар хүний ам нас машиныг мөргөдөг даварсан хужаа нарыг би өмөөрөх гээгүй байна. Зүгээр л бид хөдөлмөрлөж байгаа нэгнийгээ дэндүү их ялгарлан гадуурхаж, нүд хог шаар мэт муулж байна. Талууд хоорондоо тэмцэлдэж, ядуусын талд орох, мөнггүй хүмүүсийг өмөөрөх улс төрчдийг хайна. Эсрэгээр нь хүмүүсийн энэ их бухимдал стрессээр нь суртачилгаа хийж тэдний саналыг авч улс төрд ордог хүмүүс нь олон болно.
Ингээд системийн гажуудал гарч байгаа юм. Солонгос шиг, Япон шиг хүн бүр л уг нь баялаг бүтээгчид баймаар байгаа юм. Ярихаасаа илүү шүүмжилдэг хүмүүс олон болж. Зар мэдээ сониныг уншихаар ажилд авна гэсэн зар дүүрэн байх бөгөөд тэд нар дээр ирж уулздаг хүмүүс нь цөөхөн. Тэгээд тэр цөөхөн ажил сураглаж ирсэн хүмүүс нь өөрийнхөө чадварын талаар биш харин өөрт нь өгөх мөнгө цалингийн талаар л асууж сураглана. Цагаа тулхаар яг чин сэтгэлээсээ ажил хийж чадах хүмүүс их ховор.
Чанаргүй боловсрол олгож байгаа багш нараа хүмүүс буруутгана. Багш нар нь яамаа буруутгана. Чанаргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа эмч нарыг ард түмэн буруутгана. Эмч нар нь яамаа буруутгана. Системээрээ бие биеэ буртуугана. Гэтэл мундаг багш нар, мундаг эмч нар өчнөөн бий. Тэднийгээ гомдоочихно. Яаж яваад бид нар ингэж нэг нэгнийгээ буруутгаж үзэн яддаг болчихвоо? Энэ байдлаас хэрхэн гарах вэ? Бид нар өөрсдөө л гарна. Бид өөрдсөө хөдөлмөрлөж, дор бүрнээ байгаа ажлаа чин сэтгэлэсээ хийж байж л энэ хэцүү зүйлээс гарна. Тэрнээс энэ улс төрчид, хууль барьж байгаа хүмүүс гаргахгүй. Тайван байцгаа. Хийх ёстой ажлаа чин сэтгэлэсээ хийх хэрэгтэй. Битгий шалчагна. Хөдөлмөрлө. Гэхдээ үр дүнтэй.Битгий шалчагна. Хөдөлмөрлө. Гэхдээ үр дүнтэй. Ирээдүйгээ харж бага зүйлээс эхлэх хэрэгтэй. Наад зах нь машиныхаа цонхоор хогоо хаяхгүй байх нь эх оронч үзэл гэдгээ ойлгох хэрэгтэй.
Э.Дөлгөөн
Сэтгэгдэл0
Удаан бодож бодож ШАЛЧГАНА гээд буруу биччихсэн үү? өрөвдмөөр дурак юм аа чи
zuv l bichsen bn. cham shig parizit yamarch ajil xiij gavidagui gedegtei muruu tavij chadna shuu.
ШАЛЧИГНА ГЭЖ БИЧНЭ. ШАЛЧИГНАЦГАА, ШАЛЧИГАНАХГҮЙ ШҮҮ гм
ESTOI BITGII HUZ GEJ HELII CHI BITGII SHALCIGANA HENII ZAHIALGAAR HUZAJ BAIGAA HUJAAGIIN SHEES VE
Баярлалаа маш зүйтэй санал байна.Тиймээ бидний бэлэнчилэх сэтгэлгээн дээр энэ улс төрчид тоглоод дуусах нь байна.Одоо бүх зүйлийг өөрсдөөсөө эхэл.Өөрөө юу хиймээр байна,тэр талынхаа стандартыг судал.Өөрийн улсын болон ялангуяа олон улсын стандартыг сайн судлаад яг тэр олон улсын стандаартаар хийх зүйлээ хий. Хийсэн зүйл чинь олон түмэнд таалагдаж л байвал улс эх оронд,танд ч ач тусаа өгнө гэсэн үг.Яг тэр олон улсын стандартаар хийсэн зүйлээ өөрөө бариад айл,албан газрын хаалгыг нүдэж байгаад ч гэсэн олон түмэнд хүргэ,тэгсэн цагт таны бизнес амжилттай болно.Тэгэхгүй дарга нараас зөвшөөрөл нэхээд,дараа нь борлуулалтаа хүртэл нэхээд байхаар чинь тэд улам л хөндийрөөд гэдийгээд байгаа юм.
yumand anhaaralttai hand!!!ta nar ehleed neg ikhe syymjleh handlagaan zogsoo!!!ta nar hen bolood bainga yumiig syymjeldeg yum be?yas yumand syymjileed baigaa zyileen ch sain medehgyi!syymjileheer hyn bis baij l taaraa!!!
Төрд бугшиж үүрлэсэн хулгайч нараа дийлэхгүй байж юун тэр эх орон морон..Хуцдаг гөлөгнүүд вэ.
Энэ нийтлэл зөв санаа агуулжээ. Бодмоор ухаармаар зүйлүүд байх шиг Харин сэтгэгдэлд харааж зүхэж байгаа хүн та ч биш болсоноо анхаармаар.
Chi uneheer zuv bas sain bichij bn
Zuvuu zuv
Чи битгий шалчгана бодох нэг хэрэг бодит амьдрал огт өөр хэрэг. Ямар ба юмны дотоод мөн чанар мэдэж байж бичиж бай. Нийгмийн болон 1.Улс төрийн шинжлэх ухаан 2.Санхүү, эдийн засаг 3. Хууль зүй шинжлэх ухаан эдгээрийн харилцан хамааралтай байж хүний амьдралын үйл хэрэг шалтгаалдаг шүү !!! Хувь хүний хувьд бол мэдлэг, ёс суртахуун , үзэл бодол, оюун сэтгэлээс нь дээрх 3 зүйлын харилцан хамаарлын хэм хэмжээ, учир шалтгааныг мэдэж ойлгосоноороо өөрийнхөө амьдралын мөн чанараа олж тодорхойлдог юм !!! Дүү минь !!!! Бичихээсээ өмнө уншиж судлаж байж л хүмүүст санаагаа хүргэж байгаарай !!! Ухаан чинь хурц мэргэн байг !!!
Энийгээ тамын тогооны үлгэр гээд инээгээд яриад байдаг биз
Zob l helsen bna shuu dee unen setgeleeree ajil unen setgeleesee bod unen setgeleeree bai buhniig unen setgeleeree l baih ym bol tegeed l boloo shuu dee МИНИЙ МОНГОЛЫН АРД ТУМЭН МИНЬ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ
saihan niitlel bolj zob aguulgatai unen yag unuugiin niigemd tulgarch bgaa unen zuil bna. amjilt husie
Бид олигархиудыг үзэн ядсаны улмаас л ийм байдалд хүрчээ.
бодмоор бас дүгнэлт хиймээр санаанууд байна гэж миний хувьд харж байна өргөн хүрээтэй бичээд байгаарай