sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. 2015 оны эцсийн байдлаар, Хятад улсад телефон утас хэрэглэдэг хүмүүсийн тоо 1.52 тэрбумд хүрч, харин гар утас хэрэглэгчдийн тоо 1.3 тэрбум орчим байсан гэж засгийн газрын илтгэлд мэдээлжээ.
 
“Хөгжих эрх: Хятадын гүн ухаан, үйл ажиллагаа болон хувь нэмэр” гэдэг нэртэй засгийн газрын илтгэлд дурдсанаар интернэт хэрэглэгчдийн тоо 688 саяд хүрчээ.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн мэдээллийн албанаас гаргасан уг илтгэлд дурдсанаар, тус улсын ард иргэдийн амьжиргаа илт сайжирсан байна. 1978-2015 оны хугацаанд тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ жил бүр 200 доллараар өссөөр, одоо 8000 гаруй долларт хүрчээ.
 
1978 онд хот суурин газрын нэг оршин суугчид ногдох орлого 343.4 юань байсан бол хөдөөгийн нэг хүнд ногдох орлого 133.6 юань байсан байна.
Харин 2015 онд нэг хүнд ногдох нэг удаагийн орлого нь 21 966 юаньд хүрсэн бол хот суурин газрын нэг хүнд ногдох орлого 31 195 юань, хөдөөгийн нэг оршин суугчийн орлого 11 422 юань болж өсчээ. Хятадын ард иргэд 2015 онд 127.86 сая удаа гадаадад аялал хийсэн бол 121.72 сая удаа хувийн аялал хийжээ гэж засгийн газрын илтгэлд дурдсан байна. 
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг