sonin.mn

ТТЭНН-ын дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэхийг УИХ-ын дарга, гишүүдээс хүсч, албан тоот хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 
  ДАРГА М.ЭНХБОЛД ТАНАА
 
 
     Албан тоот хүргүүлэх тухай
 
 
 
Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг гарган тавьсан билээ. Эдгээр үндэслэлүүдийг УИХ-д хүргүүлж байна.     
 
МУ-ын Ерөнхийлөгч Үндсэн Хуулийн 32-р зүйлийн 32.2-т заасны дагуу “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д  тангараг өргөдөг. Мөн Үндсэн хуулийн 35-р зүйлийн 1-т “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна” гэж заасан.
 
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн 35-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ”. Үндсэн хуулийн 35-р зүйлийн 2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуулийн дагуу хэлэлцэх эрх бүхий УИХ-ын гишүүд, Хуульзүйн байнгын хороонд илгээсэн болно. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ ард түмнээс сонгогддог боловч Монгол Улс парламентын засаглалтай орон билээ. Ерөнхийлөгчийн хуульд зөрчсөн аливаа асуудлыг хэлэлцэж хариуцлага тооцох эрх хуулиар гагцхүү УИХ-д олгогдсон. Хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийг Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гаргуулж хэлэлцэхийг хүсье. 
 
Хавсралт 3 хуудас.
 
Хүндэтгэсэн,
 
 
ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ 
НЭГДЛИЙН НАМЫН ДАРГА     ГАНТӨМӨРИЙН УЯНГА
 
 
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 
   ГИШҮҮДЭД 
 
 
 
 Албан тоот хүргүүлэх тухай
 
 
Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг гарган тавьсан билээ. Эдгээр үндэслэлүүдийг УИХ-ын гишүүдэд хүргүүлж байна.     
 
МУ-ын Ерөнхийлөгч Үндсэн Хуулийн 32-р зүйлийн 32.2-т заасны дагуу “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д  тангараг өргөдөг. Мөн Үндсэн хуулийн 35-р зүйлийн 1-т “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна” гэж заасан.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн 35-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ”. Үндсэн хуулийн 35-р зүйлийн 2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заасан. 
 
Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.3 дахь заалтаар Монгол Улсын Их Хурлын гишүүнд хуулиас гадна УИХ-ын бусад шийдвэрийн төсөл санаачлах эрхийг олгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуулийн дагуу хэлэлцэх эрх бүхий УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга, Хуульзүйн байнгын хороонд илгээсэн болно. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ ард түмнээс сонгогддог боловч Монгол Улс парламентын засаглалтай орон билээ. Ерөнхийлөгчийн хуульд зөрчсөн аливаа асуудлыг хэлэлцэж хариуцлага тооцох эрх хуулиар гагцхүү УИХ-д олгогдсон байна. Хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Үндсэн хуулийн цэцэд  хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийг Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гаргуулж хэлэлцэхийг хүсье. 
Хавсралт 3 хуудас. 
 
Хүндэтгэсэн, 
 
ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ
НЭГДЛИЙН НАМЫН ДАРГА   ГАНТӨМӨРИЙН УЯНГА