sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж одоо нийслэлийн агаарын бохирдол, түүнээс гарах зам сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийж байна.
 
Ерөнхийлөгчийн уулзалтын өмнө буюу өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийж, эл сэдвээр хаалттай хуралдсан. Хуралдааны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ҮАБЗ-ийн хуралдаанаас Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан түүний захирамжуудыг дэмжсэн хэмээн мэдээлсэн.
 
Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн Үндсэн хуульд заасан байдаг гэдгийг онцолсон бөгөөд шилжилт хөдөлгөөний хязгаарлалт Үндсэн хуулинд нийцүүлж гаргасан шийдвэр гэдгийг хэллээ.
Тэрбээр өнөөдөр Улаанбаатар хотыг нүүлгэх шаардлага үүссэн хэмээн үзэж байгаагаа хэлсэн. Түүнчлэн нийслэлд одоо байгаа хөрөнгө оруулалтаа додомдох хэрэгтэй. Үүнээс илүү хөрөнгө оруулалт хийж тэлэх шаардлагагүй. Харин ч аль болох төвлөрлийг сааруулах чиглэлд ажиллах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
 
Ерөнхийлөгчийн уулзалт Төрийн ордон дахь Иргэний танхимд болж байгаа бөгөөд уулзалт үргэлжилж байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг