sonin.mn
ХОНКОНГ. /ВВС/. Польш руу нацистууд халдсан орсон тухай анх мэдээлсэн Их Британийн цэргийн сурвалжлагч Клэйр Холлингворт 105 насандаа Хонконгт нас нөгчжээ.
 
1911 онд Английн Лестер хотод төрсөн Холлингворт Дэлхийн II дайн дэгдсэнийг хамгийн түрүүнд мэдээлж байв.
Тэрбээр Вьетнам, Алжир болон Ойрхи Дорнодод очиж, сурвалжлага хийж байжээ.
Тухайн үед тэрбээр “Daily Telegraph” сонины “шинэхэн” сурвалжлагч байсан юм.
 
1939 онд тэрбээр Польшоос Герман руу явж байхдаа Германы цэргүүд Польшийн хил дээр бөөгнөрч байгааг олж харжээ.
“Польшийн хил дээр 1000 танк бөөгнөрчээ. 10 дивиз цохилт өгөхөд бэлэн болсон” гэсэн гарчигтай мэдээг “The Daily Telegraph” сонинд тэрбээр нийтлүүлж байсан ч тухайн үеийн сонинуудын жишгийн дагуу мэдээний дор сурвалжлагчийн нэрийг тавиагүй байна.
 
 
 
Энэ мэдээ нийтлэгдсэнээс гурав хоногийн дараа нацистууд Польшид халдан орсон юм.
Холлингворт сурвалжлагч болохоосоо өмнө олон мянган хүнд Их Британид нэвтрэх виз олж өгснөөр тэдний амийг нацистуудаас аварч байжээ.
Аврагдсан хүмүүсийн нэг болох Марго Стэнер мягмар гарагт түүний талаар дурсан ярихдаа “аугаа хатагтай зөв цагт зөв газартаа байсан” гэлээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг