“...Хайран Тавантолгой, монголчуудыг 300 жил тэжээх арвин баялаг минь” хэмээн халаглахад нэгэнт оройтжээ. Тавантолгойн 49 хувийг авахаар ярьсан хүн нь авч, Монголын төр, ард түмэн “Монголд үлдсэн” 51 хувиас 34-ийн эзэмшилтэй хоцрох нь тодорхой боллоо.
Учир нь өнөөдөр УИХ-аар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд батлах гэж байна. Энэ хууль 1993 оны арвахоёрдугаар сарын 28-нд батлагдаж байжээ. Хуулийн Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээг хүчингүй болгох гэсэн 23 дугаар зүйлд “...Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан олон улсын гэрээ байгуулах эрх хэмжээний талаарх хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараахь байгууллага авч хэлэлцэж хүчингүй болгож болно:
1/соёрхон баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал өөрөө буюу Үндсэн хуулийн цэц;
2/Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг шинэчилсэн найруулгаар “...Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээ гэх 35 дугаар зүйлийн
35.1.Энэ хуульд заасан журмыг зөрчиж, эсхүл зохих шийдвэр, эрх авахгүйгээр олон улсын гэрээнд гарын үсэг зурсан, олон улсын гэрээг Монгол Улс заавал биелүүлэх зөвшөөрлийг илэрхийлсэн албан тушаалтны буруутай үйлдлийг үндэслэн тухайн гэрээг Монгол Улсын хувьд хүчингүйд тооцуулах асуудлыг гадаад 21 хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу шийдвэрлүүлнэ.
35.2.Энэ хуулийн 35.1-т заасан зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж өөрчилж буй ажээ.
Товчхон хэлэхэд, ингэснээр Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр шийдэх үүдийг нээж байгаа юм. Хуулийн өөрчлөлтөд заасан “асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” нь Гадаад харилцааны яам болж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээллээр, Тавантолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримтыг гарын үсэг зурахад бэлэн болгоод байгаа юм байна. Ингэхээр УИХ-аар өмнөх Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгоход л Тавантолгойн 49 хувь Шинхуад, 51 хувь MCS-д очих “ногоон гэрэл” асна гэсэн үг. Тиймээс эрх баригчид өнөөдөр хуулиа өөрчлөөд өдөрт нь гэрээнд гарын үсэг зурахаар яарч байгаа тухай мэдээлэл ч байна. Ийн дэлхийн эхний 10-т багтдаг томоохон орд газрыг улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагуудын ямар нэгэн эсэргүүцэл тэмцэлгүй, УИХ-ын гишүүд нь ч өөрсдийн толгойгоор ард түмний өмнөөс дуугарч, төлөөллийн үүргээ биелүүлж чадалгүй Төрийн мэдлээс гаргахаар боллоо. Тиймээс цаг хугацаа хэмээх “шүүх”-д найдах л ганц зам бидэнд үлдэж буй бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Тавантолгой оюутолгойгийн араас орлоо доо.
omhii tarvagiig onoodor l buulgahgui bol dahin dahin hulgai hiigeel bn da
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Ура ! Ура! Ура! Монголчуудад малаас өөр юу ч хэрэггүй.Нүүдэлчдэд юу ч байнаад хэрэггүй буйран дээрээ хаяаад нүүгээд явчихна.Мах гурил хоёр байвал өөр юу ч хэрэггүй!
Баярласан хужаа бахираад байна уу?...
МСS гэдэг гайтай компани дандаа луйвар, авилгаар явж ирсэн одоо бүр Монголын ард түмний баялаг тэднийх болох нь дээ. Оджаргал пиздаг тэнгэр ниргэг. Шунал ихэдвэл яадгийг Отгонбилэгийн жишээнээс хараа биз дээ.
женкогийн хулгайч минь улсаас идсэн төмөр замын 280 сая долларыг эхлээд буцааж өгч дараа нь олон юм ярь
bitgii hudlaa uur umtai hutgaad bai, tumuz zam Jenco hulgai hiisen geed tanai MCS chin Tavantolgoig hulgailj boldog umuu
Зорилготойгоор МСS-ийг гутаан харлуулах гэж ядах юм. Иргэд олон нийтч энэ хар пиарт нь итгээд MCS гэж мангас махчин байна гэж бодоод байх юм.Үнэндээ энэ компани бүтээн байгуулагч шүү дээ.Улсад их хэмжээний татвар төлөөд бүтээн байгуулалт хийгээд явж л байна.Харин Женко мэт энэ компанийн ажилд саад хийх гээд монголын хөгжлийг саатуулж, олон жилийн турш хорлон сүйтгэх ажиллагаа явуулсныг ард олон маань мэдэх учиртай бус уу.
Mongolian Corruption Systems -ийг товчилохоор MCS болж байна.
Бизнесийн асуудалд их хурал хутгалдах балиар заваан сэжгийн муухай зурүшлаасаа үтэр түргэн салах хэрэгтэй. Бизнес бол бизнес. Бизнес бол бэлэг биш. Бизнес бол шагнал биш. Тэр тусмаа нүүрсний орд бол ямар нэгэн мөнгө, баялаг биш. Энэ бол эрдсэл. Энэ бол асар их зардал. Энэ бол асар их зээл. Энэ бол асар том шаталт. Энэ бүх аймшийг даван туулж бизнес эрхлэнэ гэдэг асар их зориг, ухаан, авъяас. Хэрвээ үүнийг эрхлэх зоригтой компани байгаа бол баяр хүргэх хэрэгтэй.
Оюу толгой,Эрдэнэтийнхээ учрыг олоогуй байж юун Тавантолгой бэ?!
zasgiin gazariin shiidsen yumiig erguu ih hurliin gishuun nertei heden dunhuunuud boliuldagii bolih heregtei zov ih hural ni huulia batlaad zasgiin gazar ni guitsetgeh ajilaa hiigeed tsets ni undsen huulia sahiad toriin terguun ni ev negdelee bilegdeed l bj bh estoi tegehgui bol manaih unen hetsuu hen ni heniigee uguisgej neg subiektiinhee shiidveriig nogoodoh ni ustgaj bdag iim medrel togtoltsoo bj bolohgui ter tusmaa tor zasag huuli batlagchid biznes ruu buur orj bolohgui
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Хэрэв та хятадуудтай гэрээ хэлцэл хийвэл ашигтай боллоо гэж яаран бүү бод. Анхааралтай ханд. Сайтар бодож судалсны эцэст алдаагаа заавал ол гэж Америкийн сурах бичигт дурджээ. Европынхон болон оросууд Тийм эхүл үгүй гэсэн шулуухан категориор бодож дадсан. Сэтгэлгээ нь компьютер шиг хоёр туйлтай. Харин хятадуудын бодол сэтгэлгээ диалектик шинжтэй. Өөрөөр хэлбэл тоо хэмжээ нь чанарт шилжихийг хэлж байгаа юм. Үүний сацуу хятадууд гэрээ хэлцэлд маш хатуу чанга ханддаг хүмүүс. Тэдний хувьд нөхөрсөг, найзархаг, хувийн харьцаа, үйл ажилдаа шударга хандах нь нэн чухал. Харин ийм хувийн шинж чанартай харьцаа нь бэлэг сэлт. Хээл хахуульд дуртай монгол хүнд бол осолтой, хамааралд орно гэсэн үг. Ер нь сүүлийн хэдэн жилд хятадуудтай хийсэн гэрээ хэлцэлд манайхан л хохирч, цаад тал нь монжиж байгаа шүү дээ. Хятадууд маш тодорхой эрэмбэ дарааг сахих дуртай улс. Хэн дуртай нь менежер, зөвлөх болоод л явчихдаггүй. Ах, гал түнш, бага дүү, түншийн хоорондох зааг ялгааг нарийн баримталдаг, 90 оноос хойших зах зээлийн гэх хувь, хувьсгал нь ялгагдахгүй эмх цэгцгүй нийгэмд хамгийн их хожсон улс бол Хятад. Хятадын нүүр царайтай капитализм нь ялангуяа хөрш улс орнуудын нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал, санхүү эдийн засгийн хямрал зэрэг нийгмийн эмзэг асуудал дээр хөөрхөн тоглож чаддагаа харуулсан. Тэд аль ч орны тэр хоосон зай, том талбайг өөрийн эзэмшлийнх гэж боддог, төсөөлж төлөвлөсөн байдаг. Улс орны газрын зураг, тусгаар тогтнол энэ тэр хятадуудын хувьд ерөөсөө чухал биш. Үл тоомсорлох байдлаар ханддаг. Хятадууд юм мартдаггүй улс. Хэд дэх зууны үед ч юм, аль ч хаан нь байсан юм, газар нутгийн маргаан дэгдэж байсныг тэд өнөөдрийн үйл явдал шиг сөхөж, баримтжуулж чадна. Арга ядаад оросууд Алс Дорнодын хил орчим хэсэг газарт буулт хийж хятадуудад өгсөн билээ. Дэлхийг донсолгосон ХIII зууны үед монгол морины туурайн дор хятадууд хэрхэн үнсэн товрог болж явснаа мартаагүй шүү. Өнөөдөр хятадгүй улс орон гэж үгүй. Орос, Америк, Итали, Герман бүгд л Чайна таунтай. Тэд хэзээ ч тухайн улс орны зан заншил, хэл ус, соёл иргэншлээс суралцахыг чухалчилдаггүй. Насаараа Америкт байгаа мөртлөө англиар ганц ч үг мэдэхгүй хятадууд элбэг байдаг. Яах юм? Эх газрын Хятадыг санагдуулам өөрийн хоол унд, харилцах хүрээ, зан үйл, цагаан сар, луу муу нь бүгд тэрЧайна таунд байдаг учраас. Хятад ажилчин ихийг шаарддаггүй тул олигархи тогтолцоотой нийгмийн эвэртэн туурайтангуудад нэн таалагддаг. Банзан амбаарт өвөлжчих, түргэн хоол идээд ч амьдарч ажиллах овсгоотой. Гэхдээ тэдэнд тухайн улс оронд ашиггүй нэг том но бий. Нэг хятадын ард зуун хятад байдаг дунджаар Хятадын ямхын ухаан өнөөдөр ч үргэлжилсээр.