Төрийн алба авлигын үүр, уурхай болсныг батлах баримтууд 2016 оны сонгуулийн үеэр хангалттай гарч ирсэн. Мөн төрийн өмчит компаниудтай холбоотой үүсч байсан луйвар, авлигын асуудал хэзээ ч тасардаггүй.
Жишээ нь “МИАТ” хувьцаат компанийн үе үеийн удирдлагууд их хэмжээний мөнгө завшсан, мөнгө угаасан, авлига авсан хэргээр шалгагдаж, ял хүртэж байсан. 2013 оны хэргийг сануулахад “МИАТ” хувьцаат компанийн удирдлагууд их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан хэргээр 10-аас дээш жилийн ял авч байв. Мөн хүн тус бүр тэрбум гаруй төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гарч байсан. Гэвч энэ бүхэн “МИАТ” ХК-ийн дараа дараагийн удирдлагуудад анхааруулга, сургамж болдог эсэх нь эргэлзээтэй.
Даатгалын салбарт ажиллаж байсан нэгэн танилын минь ярьж буйгаар “МИАТ” хувьцаат компани жил болгон агаарын хөлгийн их бие, хариуцлагын даатгал хийлгэх тендер зарладаг байна. Харин 2016 онд бараг дөрвөн ч удаа нээлттэй, хаалттай, шууд гэрээ гэх мэтээр сонгон шалгаруулалт зарласан ч хамтран ажиллах даатгалын компаниа эцсийн байдлаар сонгож чадаагүй байна.
Яагаад ийнхүү олон дахин сонгон шалгаруулалт явуулсан хэрнээ албан ёсоор шалгарсан даатгалын компани одоог хүртэл байхгүй байгааг лавлахад,анх 2016 оны долдугаар сарын 1-нд зарласан “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын тендерт “Монгол даатгал” компани шалгарсан юм байна. Гэхдээ “МИАТ” ХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу хамгийн хямд үнийн санал өгсөн даатгалын компанийг сонгох ёстой байжээ. Ийм байтал хамгийн өндөр буюу 2.1 сая ам.долларын үнийн санал өгсөн “Монгол даатгал”-ыг сонгочихсон байна.
Уг нь дээрх тендерт “Бодь даатгал” компани“Монгол даатгал”-аас 750 сая орчим төгрөгөөр хямд буюу 1.8 сая ам.долларын үнийн санал өгсөн тендерт оролцогч байж. Тийм болохоор “Бодь даатгал”-ынхан уг тендерийг хуульд заасны дагуу явагдаагүй гэдэг үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу Сангийн яамнаас тендерийн сонгон шалгаруулалт хэрхэн явагдсныг шалгаж үзээд тендерийг бүхэлд нь хүчингүй болгож дахин тендер зарлахыг “МИАТ”ХК-д мэдэгдсэн байна. Ингээд “Монгол даатгал”-ын өндөр үнэтэй хэдий ч ялалт байгуулсан тендер хүчингүй болжээ.
Харин “Монгол даатгал” компани Сангийн яамны гаргасан шийдвэрийг алдаатай хэмээн үзэж Сангийн яамыг зөрүүлэн шүүхэд өгчээ. Ингээд үндсэндээ анхны тендер ч хүчингүй болж, дахин тендер зарлах эсэх нь ч тодорхойгүй байдалд шилжжээ. Үүнийг зарим даатгалын хүмүүс “Монгол даатгал” компани“МИАТ” ХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай тохиролцоо хийсэн байх магадлалтай гэж хардаж байгаа юм байна. Тиймдээ ч “Монгол даатгал” компани Монгол Улсын Сангийн яамыг шүүхэд өгөх хүртэл хэмжээнд улайран тэмцэж байгаа юм байх.
Үүний дараагаар “МИАТ” ХК 2016 оны арваннэгдүгээр сард дахин тендер зарласан ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уг тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, мөн л уг тендер хүчингүй болсон байна. 2016 оны арванхоёрдугаар сард “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн даатгалын гэрээний хугацаа дуусч байсан тул “МИАТ” ХК “Монгол даатгал”-тай хуучин гэрээгээ үргэлжүүлэн явж байгаа юм байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар “Монгол даатгал” болон “Бодь даатгал”-ын үнийн саналын хооронд 750 сая гаруй төгрөгийн зөрүү байгаа хэдий ч “МИАТ” ХК-д хэмнэлт чухал биш. Харин“Монгол даатгал”-тай өндөр үнэ бүхий гэрээгээ үргэлжлүүлэх нь чухал байсан болов уугэж хардмаар байгаа юм.
Энэ бүхнээс дүгнэхэд “МИАТ” ХК-ийн даатгалын сонгон шалгаруулалтад авлига, нөлөөлөлд автсан удирдлагуудын ашиг сонирхол хүчтэй байгаа учраас дөрвөн ч удаа сонгон шалгаруулалт зарлаад даатгагчаа сонгож чадаагүй төдийгүй даатгалын хураамжаа одоогийн үнээсээ бууруулж, төрийн хөрөнгөнөөс 750 сая гаруй төгрөгийн хэмнэлт хийх сонирхолгүй байгаа бололтой.
Б.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
“МИАТ” хувьцаат компанийн агаарын хөлгийн их бие, хариуцлагын даатгал хийлгэх тендерт аль бага үнийн санал ирүүлсэнийг нь заавал шалгаруулна гэсэн хуулийн хатуу заалт байхгүй. Харин нэр хүнд, нөхөн төлбөрийн чадвар сайтайг нь гол шалгуур үзүүлэлт болгодог. Хөрөнгийн чадвар муутай хамгийн бага үнийн санал өгөөд цаанаа давхар даатгалгүй даатгалын компаниудад МИАТ мэтийн өндөр үнэтэй техник хэрэгсэлийг даатгуулах нь маш эрсдэлтэй.
Аваад бай аваад бай. Богд уулыг Элбэгдөрж хувьчилж аваг. Баярыг Англиас буцаж ирэхэд нь Чингэлтэй уулыг тэр чигт нь өг. Баярцогтыг бас хоосон үлдээж болохгүй ээ, түүнд Улаанбаатар хотыг хувьчилж өг. Эрдэнэ гахайд тэр дүүргийг нь бүтнээр нь хувьд нь өг. Бат Үүл чинь баатар хүн, овоо юм өгөх хэрэгтэй, Төв аймаг арай багадах болов уу... За тэгээд юм авах заяа төөрөгтэй хүмүүс болох Энхбөлд энэ тэр гээд байнаа байна. Энхбаяр даргад монголын ард түмнийг боол болгоод тэр чигт нь өгч болох юм даа бас.
Улс орон оршин тогтнох нь цаашид хэрэгтэй л гэж боддог бол авлиг, хээл хахуулаас бүрэн ангижирч байж асуудал яригдана. Манай монголчуудын ухамсар, боловсрол мэдлэг бага, юм үзээгүй, шунаг сэтгэлээсээ мөнгө гэдэг юмны үнэ цэнийг бүр алдагдуулчих юм. Хэзээ ухаардаг хоньнууд юм байгаа юм бүү мэд. Түнтийтлээ таргалчихаад л идээд л байна. Цуслаад л баЙНА. ДААНЧ ДЭЭ?!
tender zarlaad hujaagiin hulhi yumnuud esvel ali 20 jiliin omnoh huuchin yum shahchihdag yum bilee. nogooh n sar bolohgui evdreel. yostoi butehgui gazar.
Манай МИАТ-ынхан цэвэр хүмүүс шүү. Ард нь сонгуулийн мөнгөө олох гэсэн улстөрчдийн л явуулга байгаа.
BODI daatgaliinhan tender l avmaar bn juuchilj ugvul shagnaltai geed yavj baina gej sonsson um bn. Uursdoo jinhene avilgalaar avah gej oroldood bolohgui bolohoor eldev um bichuuleed baigaa um bish u
Miat-d dandaa gadnaas darga nariin shahaanii humuus irj nariin mergejiliinhees busad dargiin suudliig ezleed mongo ugaadag shuu dee
Энэ сайтууд худлаа захиалгат нийтлэл бичихээ болих хэрэгтэй шүү. Өөрсдөө тендерт орж өрсөлдөх боломжгүй жижиг компаниуд том даатгалын компаниудын хооронд яс хаяж ямар ч мэдээллийн бодит эх сурвалжгүй захиалгын нийтлэл бичүүлж суудгаа болимоор юм.
Хэхэ. Эсвэл Тэнгэрийн шүтлэгтэй нөхдүүд зөн билгийн авьяасаараа худлаа үнэн хов ярьж, хор хутгаж суугаа юм болов уу.