sonin.mn
Америкийн дуучин, жүжигчин Майли Сайрус, Австралийн жүжигчин Лиам Хэмсворс нар он солигдох үеэр нууцаар хурим хийж албан ёсоор эхнэр, нөхөр болжээ. Тэд хуримласан тухай мэдээлэл одоо л цацагдаж байгаа аж.
 
Тэд 2009 онд “The Last Song” киноны зураг авалтын үеэр анх танилцаж байв. 2010 онд нэгэн улаан хивсний ёслол дээр хамтдаа ирж харилцаагаа баталж байсан ч хэрүүл маргаантай долоон жилийг ардаа орхисон юм. Сайрус, Хэмсворс нар хэд хэдэн удаа салж нийлсний эцэст 2012 онд сүй тавьж дуучин бүсгүй “The Last Song” фирмийн 3.5 килатын алмаазан бөгжөө байнга зүүж явах болжээ. Гэвч жил хагасын дараа дахиад л муудалцаж Майли Сайрус сүйн бөгжөө сүр дуулиантай буцааж өгчээ. 2015 онд хос дахин эвлэрч сүйн бөгж түүний гарт дахин гялалзах болсон аж. Ийнхүү тэдний харилцаа сайжирч улмаар 2017 оны эхээр нэгэн арал дээр нууцаар гэрлэх ёслол үйлджээ. Эхнэр нөхөр болох ёслолд хоёр талын хамаатнууд л гэрчээр оролцлоо хэмээн АНУ-ын NW Magazine сэтгүүл мэдээлэв.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин