sonin.mn
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар зарим шүүхийн буюу нийслэлийн бүх шүүхийн Тамгын газрындаргыг албан тушаалаас нь чөлөөлж, томилох шийдвэр үргэлжилсээр байна.
 
Багануурын Шүүхийн тамгын газрын даргыг томилсныг бид мэдээлсэн. Тэгвэл уг томилгоо үргэлжилсээр байна. Дэмбэрэлийн Энхбаатарыг нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрындаргын албан тушаалаас чөлөөлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрындаргын албан тушаалд, Доржготовын Мөнхбатыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрындаргын албан тушаалаас чөлөөлж, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрындаргын албан тушаалд, Энэбишийн Батмөнхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрындаргын албан тушаалаас чөлөөлж, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд, Дэлгэрийн Ганбаатарыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд, Далайн Болорыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд, Дорждэрэмийн Батсайханыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрындаргын албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд, Намжилдоржийн Батхүүг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд, Доржийн Одхүүг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд, Наянбуугийн Чулуунжавыг Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд, Жаргалсайханы Түвшинжаргалыг Завхан аймаг дахь шүүхийн тамгын албан тушаалаас чөлөөлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд тус тус томилжээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг