sonin.mn
АТГ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Н.Ганболдыг ТЕГ-ын харъяа Цэргийн тагнуулын газрын даргаар томилсон байна.
 
АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог бөгөөд тэрээр 4.6 жил АТГ-ын даргын албыг хашсан бөгөөд  УИХ-ын чуулганы хуралдаанаарасуудлыг нь  хэлэлцэх үед “ Хугацаанаасаа өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа нь эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсан. Ямар нэгэн албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрсэн учир хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа” гэсэн  тайлбар өгч байсан.  
 
Харин тодруулахад, Тагнуулын байгууллагын тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар тагнуулын байгууллага цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагаа явуулахаар болсон юм. Ингэснээр Тагнуулын ерөнхий газрын харьяанд Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг шилжүүлэн, Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох, Хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болсон юм. Энэхүү албан тушаалыг Н.Ганболд хашихаар болсон байна.
 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг