sonin.mn
УИХ-ын чуулганы хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоноор түр завсарлав.
 
Уг хуулийг Монгол Улс 2003 онд баталжээ. Гэвч энэ хууль нь НҮБ-ын Олон улсын худалдааны эрхзүйн комиссын арбитрын тухай загвар хуульд нийцүүлээгүй байна. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын онцлог, НҮБ-ын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан хэмээн Засгийн газар танилцуулгадаа тусгажээ.
 
Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийснийхээ дараа УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь хуулийн төслийг нарийвчлан судлах, зарчмын болон найруулгын зөрүүтэй алдаа, давхардлыг арилгах зорилготой юм. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үеэр ажлын хэсгээс ирүүлсэн  зарчмын болон найруулгын зөрүүтэй 60 санал болосвруулснаа танилцуулж, тус бүрд нь санал хураалт явуулсан гэлгийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. Танилцуулгын дараа чуулганы хуралдаан 15.00 цаг хүртэл түр завсарлав. Хуулийн төслийг 15.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг