sonin.mn
Шинэ орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ өнгөрсөн сарын байдлаар 2 сая 50 мянган төгрөг болж өмнөх сараас 0.55 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.02 хувиар буурлаа хэмээн Тэнхлэг зууч компаниас мэдээллээ.
 
Тус компанийн хийсэн судалгаагаар 12 дугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.93 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.11 хувиар өсчээ. Ерөнхий индексийг 2015 оны 12 дугаар сарын үр дүнтэй харьцуулбал 4.32 хувиар буурав. Тухайн сард хуучин орон сууцны бага зэрэг буурсан нь орон сууцны үнийн индекс саарахад нөлөөлжээ.
 
Тодруулбал Шинэ орон сууцны үнийн индекс 15.51 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар саарч, өнгөрсөн оны мөн үеэс 2.98 хувиар буурсан байна.  Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. 
 
 
 БЗД-ийн “Аман хуур” хотхонд 2015 оны 12 дугаар сард 1 метр квадратын дундаж үнэ 1 сая 880 мянган төгрөг байсан бол 2016 оны 12 дугаар сарын байдлаар 1 сая 711 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар буурсан байна. 
 
Харин хуучин орон сууцны үнийн индекс -7,74 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.38 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 6,37 хувиар буурсан байна.
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар 74 сая 81 мянган төгрөг болж өмнөх сараас 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11.8 хувиар буурсан байна. 
 
 
 
Манай улс 2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна. Харин 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ буурч эхэлсэн бөгөөд энэ үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгааг судлаачид онцоллоо. 
 
2016 оны 6 дугаар сараас орон сууцны үнийн индексийн бууралтын хурд саарч өнгөрсөн сарын байдлаар -4.3 хувьд хүрээд байна. 
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг