sonin.mn
АЗХ-ны УЗ өчигдөр /2017.01.11/-ийн хуралдаанаараа бусад оронд Холбооны салбарыг байгуулах асуудлыг хэлэлцэж, АНУ болон БНСУ-д салбар байгуулах үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох этгээдтэй Холбоог төлөөлөн харилцах эрхийг тэдгээр улсад суралцаж буй Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Оюунбат, Удирдлагын зөвлөлийн гишүүн Ц.Жадамба нарт олгосон тогтоолыг баталсан юм.
 
Мөн үеэр Ардчилсан залуучуудын холбооны Удирдлагын зөвлөлд 11 гишүүн шинээр элсэж, Ардчиллын үйл хэргийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэдний дунд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ байсан юм. Оксфордын их сургуульд улс төл судлалаар суралцаж төгсөөд удаагүй байгаа тэрбээр одоо Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байгаа.