sonin.mn
Хүн амын дунд томуу, томуу төст өвчний тохиолдол ихсэж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан резидент эмч нарыг нийслэлийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулж байна.
 
Эрүүл мэндийн сайдын  “Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”  тушаалын дагуу дээрх ажил өрнөжээ.
Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор өнөөдөр ЭМХТөвд резидент эмч нарыг шаардлагатай эрүүл мэндийн байгууллагад дайчлан үр дүнтэй ажиллуулах ажлыг эрчимжүүлэхээр хамтарсан уулзалт зохион байгуулав.
 
Уулзалтаар ЭМХТ, НЭМГ болон сургалт эрхлэгч байгуулагуудын төлөөлөл оролцож тушаалын дагуу зохион байгуулж буй ажлын товч танилцуулга,  нийслэлийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд резидент эмч нар хуваарийн дагуу хэрхэн ажиллаж байгааг хэлэлцлээ. Цаашид хэрхэн үр дүнтэй ажиллах талаар харилцан санал солилцож зөвшилцөв.