sonin.mn
Ховд, Говь-Алтай аймагт халдварт өвчин гарч, Монгол бөхөн олноор үрэгдэж байна.
 
Уг асуудлыг шийдвэрлэхээр холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа юм. Өнөөдөр “Петровис” компани уг өвчний тархалтыг багасгах, зогсоох ажилд туслах зорилгоор БОАЖЯ-нд 10 сая төгрөгийн шатахууны талон хүлээлгэн өглөө. Монгол бөхөнгийн гол байршил болон өвчний тархалт Ховд баймагт байгаа тул БОАЖ-ын сайд Д.Оюунхорол зургаан сая төгрөгийн шатахууны талоныг хүлээг өгчээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг