sonin.mn
ОБЕГ-т онцгой байдлын албаны хэмжээний  2017 оны сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр хийлээ. 
 
Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлэх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бие бүрэлдэхүүний сургалт юм. Онцгой байдлын алба 2017 оны сургуулийн жилд “Бие бүрэлдэхүүнийг сургалт бэлтгэлийн эзэмшсэн онолын мэдлэгт нь тулгуурлан дадлага олгох хэлбэрт шилжүүлж, штабын бэлтгэлийн түвшинг нэмэгдүүлэх замаар мэргэшсэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ” гэсэн зорилго дэвшүүлээд байна. Энэ  жилийн онцлог нь “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавар”, “2017 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан уян хатан зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн явдал юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг