БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг дүрсэлсэн, 20 м өндөр хийлдэг тахиаг Хятадын нэгэн компани хийжээ.
“Caile Inflatable Products” компани нэгдүгээр сарын 28-нд болох Цагаан сарыг тохиолдуулан 30 ширхэг аварга том “Трамп” үйлдвэрлэсэн байна.
Харин 6 фут өндөртэй азарган тахиа нь 50 доллар, 52 фут өндөртэй загвар нь 5300 долларын үнэтэй гэнэ. Энэ бүтээгдэхүүнийг одоогоор зөвхөн Хятадад борлуулж байна. Эрэлт нэмэгдвэл бусад улсад борлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Тус компанийн албаны хүн мэдэгдэхдээ “бид Д.Трамптай ижилхэн тахиа хийх гэж бодоогүй. Санамсаргүйгээр түүнтэй адилхан болчихсон” гэжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
Hyatadyyd yrgelj Amerikad ataarhaj baidag hoino doo sine erenhiilegchid anhnaasaa l naad tahiagaan zoriulsan ni ynen s dee!bas ylas tortoi holbootoi bolohoor ni byazhan hydal saaj gene?...Muusain luuhaanuud!