sonin.mn
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 9-ний байдлаар, амбулаторийн 98985  үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 9873 тохиолдол оношлогджээ.
 
Энэ нь нийт үзлэгийн 10.0 хувийг эзэлж буй нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.2 хувиар буураад байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ.
 
Нийт өвчлөгсдийн 77.49 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж буй бөгөөд нийт орны ачаалал 16.4 хувиар нэмэгдээд байгаа аж. Үүнтэй  холбогдуулан нийт 400-гаад ор гаргасан төдийгүй Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 50 ор шинээр байрлуулжээ. Цаашид улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 ор нэмж ажиллуулах, Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг албаныхан хэллээ. 
 
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр харьяа эрүүл мэндийн байгууллагуудад чиглэл өгч, цаашид авах арга хэмжээний талаар үүрэг өгөв.
 
 М.Аминаа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг