sonin.mn
Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар, амбулаторийн 98985  үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9873 тохиолдол оношлогдож, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсээр байна.
 
Нийт өвчлөгсдийн 77.49 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, эмнэлгүүдийн  орны ачаалал 16.4 хувиар нэмэгджээ. Үүнтэй  холбогдуулан 400-гаад ор нэмж гаргасан төдийгүй Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 50 ор шинээр байрлуулсан байна. Цаашид улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 ор нэмж ажиллуулах, Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр ажиллуулахаар болжээ. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг