sonin.mn
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдахгүй нь.
 
Учир нь УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Наранхүү нар гадаадад, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар орон нутагт, УИХ-ын гишүүн Д.Муратын ар гэрт гачигдал гарсан тул өнөөдөр Ардчилсан намын бүлэг хуралдаанаа цуцалжээ.
 
Харин УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна. Бүлгийн хуралдаанаар Цагдаагийн тухай хуулийн төслийг авч хэлэлцэж байгаа аж.
Даваа гараг бүрт УИХ дахь намуудын бүлгүүд хуралдаж, тухайн 7 хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэдэг дэгтэй юм.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг