sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 47 дахь удаагийн Давосын форумд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордоно.
 
"Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал" сэдвийн хүрээнд болох тус чуулган маргааш Швейцарийн Давос хотноо нээлтээ хийнэ.
Энэ жилийн форумд 46 улсын төрийн тэргүүн оролцоно. Тэр дундаа БНХАУ-ын дарга Си Зиньпин анх удаа уг форумд оролцоно хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж буй. 
 
Тус форум энэ сарын 17-20-ны өдрүүдэд болох юм.
 
Б.Туул 
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг