sonin.mn
БИШКЕК. /TASS/. Хонконгоос хөөрсөн Туркийн ачаа тээврийн нисэх онгоц Киргиз улсын нийслэл Бишкек хотоос холгүй газарт осолдсон тухай Киргизстаны Онцгой байдлын яам мэдэгдлээ.
 
Яамны мэдэгдэлд дурдсанаар, цаг агаарын байдал тааламжгүй байсны улмаас онгоц осолджээ. Уг онгоц газардахад тун дөхсөн байлаа.
Онгоц нэгэн тосгонд осолдсоны улмаас наад зах нь 15 айл орон гэргүй болж, 16 хүн, тэдний дотор 6 хүүхэд амиа алджээ. Онгоцны бүхээгт нисэх багийн дөрвөн гишүүн байсны нэг нь ослоос амьд гарсан байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг