АШУҮИС-ийн эрдэмтэн профессор багш нар, оюутан залуус, ажилтан ажиллагсад, төгсөгчид бид энэхүү мэдэгдлийг албан тушаалын төлөө улайран зүтгэгч, увайгүй нөхдүүдэд хандан гаргаж байна.
Өнөөдөр АШУҮИС-ийн Захирлыг улс төрийн шалтгаанаар ажлаа өгөхийг шаардсан тухай сонслоо.
Манай хамт олон төр засгаа хүндлэх үүднээс Монгол улсын Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх их сургуулийг 2013 оны наймдугаар сараас хойш чадварлаг удирдан, үсрэнгүй хөгжилд хүргэсэн захирлынхаа хөдөлмөр зүтгэл, хийсэн бүтээснийг нь төрийн гурван өндөрлөг болон холбогдох байгууллагад учирлан тайлбарласан бичгийг удаа дараа хүргүүлсэн билээ.
Гэвч үүнийг үл ойшоон албан тушаал горилогч, эх орноо гэсэн сэтгэлгүй нөхдүүд, тухайлбал, сургалт эрдмийн ажлын туршлагагүй, урд хашиж байсан ажил үүргээ амжилттай биелүүлж чадаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг МАНАЙ ХАМТ ОЛОН ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭДГИЙГ ЭРС МЭДЭГДЭЖ БАЙНА.
Монголын ард түмэн Монгол ардын намыг сонгосон. Бид ч бас сонгосон. БСШУС-ын сайд ноён Ж.Батсуурь Монгол ардын намын Удирдах зөвлөлийн нэрийг барин улс төрийн бохир шийдвэр гаргахаар улайран зүтгэж байна.
Даргын цүнх барьж албан тушаал горилогчдод манай их сургуулийн үүд хаалга хаалттай, сургалт эрдэм шинжилгээний академик байгууллагад гишгэх газар байхгүй болно.
Их сургуулиа улс төрийн бохир савраас аварцгаая залуусаа!
Эрүүл монгол хүн байж эх орон маань хөгжих учиртай.
Их сургуулийг сэтгэлтэй, эрдэмтэй хүмүүс удирдах учиртай.
Эх орон, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө гэсэн сэтгэлтэй бүхэн энэ мэдэгдлийг цааш нь түгээж бидэнтэй нэгдээрэй.
АШУҮИС-ийн хамт олон
Ил захидал
75 жилийн түүхтэй АШУҮИС-ийг хөгжүүлэхийн төлөө эрдэм чадал залуу нас, бүхнээ зориулсан Монгол улсын Ардын багш, Ардын эмч, Гавьяат багш, Гавьяат эмч нар, эрдэмтэн багш, профессорууд маань Монгол улсын Анагаахын боловсролыг улс төрөөс ангид байлгаж хөгжүүлэх талаар төрийн гурван өндөрлөгт хүргэж байсан билээ.
Өнгөрсөн жилүүдэд нийт хамт олны маань олсон ололт батжиж, зорьж буй их ажлууд биеллээ олоосой гэж бид хүсэн доорх ил захидлыг илгээж байна.
Сэтгэгдэл0
Онц хүнд гэмт хэрэгт хилсээр холбогдон гадаадаас хулгайлагдан ирж ардчилсан шоронгийн яргалал тамлалыг даалгүй амь насаа алдсан Д.Энхбатын ар гэрээс монголын төр албан ёсоор уучлал гуйж дурсгалын хөшөө босгон ар гэрт нь 10 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох санал гаргаж байна.Мөн буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг мөн шаардаж байна.Ингэхгүй бол монголын төрийг мафийн дээрэмчид алуурчид удирдаж байгаа гэсэн ойлголтыг ард түмэнд өгч байна.
МАН-ын Ми овогт хятад луухаан далдуураа бүгдийг ууж идэж залгих сонирхолтой.Үхэртийн хөндий манайхоо шоо.
Сайхан тэмцэл байна. Амжилт хүсье! Огцруулах сайд нарын нэрэнд Батсуурь хэмээн бичсүгэй!
Одоогийн захирал нь Ардчилсн намынх бол өчиггүй зайлуул.Оронд нь илжигч байсан хамаагүй тавь
Zuv Temtsekh kheregtei Yamar ch chadvargui uymnuud duraaraa durgij bolokhgui gedgeeg medej avag
Чи илжигээ оцоод " нутагтаа" яв !!!
Burhan min
Uma hum
Их сургуулиудыг багш нарт нь даалгах хэрэгтэй
Их сургуулийн ректорыг хамт олон эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж сонгож, сайд баталдаг байх ёстой. Эс тэгвээс босох хэрэгтэй. Их сургуулийн доторх сургуулийн захирлыг хамт олон дотроос нь али нэр хүндтэй хүнийг санал асууж сонговол сургуулийн цаашдын хөгжилд хэрэгтэй байх. Хамт олондоо нэр хүндгүй дарга нар хов живээр л ажил явуулах юм. Ийм жишээ ШУТИС дээр байгааг би хүнээс сонссон.
Sonssonoo bichij bgaa bol bas l hov jiv bna.
Zuv bna , demjihee helye