sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Бразилын шоронд 14 цагийн турш үргэлжилсэн үймээний үеэр наад зах нь 26 хүн амиа алдсан тухай цагдаа нар мэдэгдлээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, үймээний үеэр амиа алдсан хүмүүсийн тоо анх мэдээлж байснаас гурав дахин нэмэгдсэн байна. 
 
Өнгөрсөн бямба гарагийн үдээс хойш тус улсын “Alcacuz” шоронд гэмт хэргийн бүлэглэлүүдийн хооронд дэгдсэн үймээн ням гарагийн өглөө үүр цайтал үргэлжилсэн байна. Зарим хоригдлын толгойг тасдан хаясан байжээ.
 
Шоронгийн хуягууд, цагдаагийн албан хаагчид үймээний үеэр гэмтэж бэртэж, амиа алдсан талаарх мэдээлэл алга байна.
“Alcacuz” шорон нь 620 хоригдлын багтаамжтай боловч 1000 гаруй гэмт хэрэгтэн тэнд хоригдож байна. Тус улсын бараг бүх шорон багтаамжаас давсан тооны хоригдолтой байдаг ажээ.
 
2017 он гарснаас хойш Бразилын шоронд гурав дахь удаагаа томоохон үймээн дэгдсэн нь энэ юм.
Энэ сарын эхээр тус улсын Амазонас болон Рорайма мужийн шоронгуудад үймээн дэгдэх үеэр 100 орчим хоригдол амь үрэгдсэн билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг