sonin.mn
Хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын дагуу "ТОП-20" индексийн багцын сагсыг шинэчиллээ. 
 
2016 оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтээр ТОП-20 индексийн сагсыг шинэчлэхэд өмнөх сагсанд багтаж байсан 17 компани хэвээр үлдэж, “Женко тур бюро”, “Монголын Цахилгаан Холбоо”, “Мик холдинг” ХК-иуд хасагджээ. Харин шинээр “Адуунчулуун”, “Хөх ган”, “Гермес центр” ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн сагсыг бүрдүүлж байгааг албаныхан хэллээ.
 
 
 
Б.Заяа 
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг