sonin.mn
Өргөдлийн байнгын хорооны гишүүд өнөөдөр ТОСК-д ажиллаж, Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцана.
 
Харин Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зарим зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдалтай танилцах аж. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдахаар төлөвлөсөн байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг