sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын алдарт дуучин Чон Жи Хун буюу Рэин дөрвөн жил гаруйн өмнөөс үерхэж эхэлсэн найз бүсгүй болох жүжигчин Ким Тэ Хи-тэй гэрлэхээр шийдсэнээ өнөөдөр зарлалаа.
 
Дуучин залуу инстаграмм хуудсандаа “би сайн нөхөр, сайн өрхийн тэргүүн байх болно” гэж бичжээ.
Мөн тэрбээр “тэр минь хүнд хэцүү цаг үед болон аз жаргалтай мөчүүдэд миний хажууд байж, хайр халамжаа надад мэдрүүлж чадсан” гэжээ.
Яг хэзээ хуримаа хийхээ Рэин хэлээгүй боловч “улс орны байдал тогтворгүй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учир бид чимээгүй бөгөөд хамгийн ариухан сайхнаар хуримаа хийхээр төлөвлөж байна” гэсэн байна.
 
Өдгөө 35 настай дуучин, жүжигчин Рэин, 37 настай Ким нар 2011 онд телевизийн олон ангит киноны зураг авалтын үеэр анх танилцаж, 2012 оны намраас болзож эхэлжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг