sonin.mn
Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа эхлээд 27 хонож байна.
 
Нийт 30 удаагийн уулзалт хийх ёстойгоос одоогоор 20-иод уулзалтыг орон нутагт зохион байгуулсан байна.
 
Намын даргын сунгаа өнгөрсөн сарын 21-нээс эхэлсэн. Сунгаа 40 хоног үргэлжилж, энэ сарын 28-нд дуусч санал хураалтыг29-ний өдөр орон даяар нэгэн зэрэг явуулна. 
АН өнгөрсөн сарын 6-7-нд хийсэн VI их хурлаараа нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болох шинэчлэлийн шийдвэрийг гаргаад буй.
Намын даргын сунгаанд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар оролцож байгаа ба нэрээ татсан хүн одоогоор байхгүй байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг