sonin.mn
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 18-нд болно.
 
Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, саналын хуудас, санал хураалтыг хүчингүйд тооцохтой холбоотой 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5, 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг иргэний сонгох болон сонгогдох, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн холбогдох заалтад заасныг зөрчсөн гэсэн гомдол ирүүлжээ.
Уг гомдлоор үүссэн маргааныг цэц нээлттэй горимоор хянан хэлэлцэх аж. 
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг