sonin.mn
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй редакторууд нэгдэн клубын зарчмаар ажиллахаар болж, өнөөдөр анхны уулзалтаа хийв.
 
Тус клубийнхэн нийгэмд бугшсан асуудлыг хөндөж, сэтгүүлч уран бүтээлчдийн хүчийг тэр зүгт хандуулахын зэрэгцээ төр засгаас хэрэгжүүлж буй ажлын алдаа оноог дэнслэн, асуудлыг бодитоор нь хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх юм. 
 
Өнөөдрийн уулзалтаас клуб байгуулснаа олон нийтэд мэдээлэх, эхний ээлжинд гишүүнчлэлээ нэмэгдүүлэх, клубын үйл ажиллагааны зорилт зорилгыг тодорхойлох, зохих ажлын багийг байгуулах асуудал дээр гишүүд санал нэгдлээ.
 
Клубын гишүүдийн анхаарлаа хандуулж буй эхний асуудал бол Улаанбаатар хотын утаа байх аж. Редакторууд бүтэн жилийн турш утааны асуудлыг хөндөн бичих бөгөөд хэвлэл мэдээллийн редакциуд утааг бууруулах, улмаар арилгах гарцыг хамтдаа эрэлхийлнэ.
Клубын дараагийн уулзалт ирэх баасан гарагт болох юм.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг