sonin.mn
Сонгинохайрхан дүүргийн Сонгогч, сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийв.
 
МАН-аас томилогдсон тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг нийт 32 хорооны Иргэдийн нийтийн хурал /ИНХ/-ын тамгыг шинэчилнэ гэх нэрийдлээр өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-нд хураан авчээ. Тус түр хорооны зүгээс энэхүү үйлдлийг хууль бус. Үүний зэрэгцээ энэ сарын 14-15-нд ИНХ-ыг нууцаар хуралдуулж хурлын тэргүүлэгчид болон хороодын Засаг даргыг томилсон зэрэг нь иргэдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна хэмээн түр хорооныхон хэвлэлийн бага хурлын үеэр ярьлаа.
 
Сонгогч, сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны дарга М.Ганболд, “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 32 хорооны тамгыг баталгаажуулах нэрээр хурааж авсан. Тамгаа авах хүсэлтээ гаргасан ч тамгыг өгөөгүй. Энэ сарын 15-ны өглөөний 07:00 цагт  МАН-ын үүрийн хурал нэрээр ИНХ-ыг хуралдуулж ИНХ-ын дарга, тэргүүлэгч, хорооны Засаг даргыг хууль бусаар томиллоо. Тиймээс 32 хорооныхоо тамгыг авч, ИНХ-аа хуулийн дагуу хийх хүсэлттэй байна” гэв.  
 
Б.Гаваа
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг