sonin.mn
УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль,  тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
 
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцээр төлөвлөсөн байна.  Хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 14.00 цагт хуралдаж Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн төлөөр хэлэлцэхээр аж. Мөн “Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” ЗГХЭГ-ын даргын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг