sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд болно.
 
Хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, УИХ-ын даргын ОХУ болон Булангийн зарим оронд хийсэн айлчлалын талаар болон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулга хийнэ.
 
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга байгууламжид хийсэн Улсын комиссын хяналт шалгалтын дүнг танилцуулахаар төлөвлөсөн байна. Мөн  ХНХ-ын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоол болон Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулах, Насны хишиг олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцүүлэх аж. БСШУ-ны сайд Ж.Батсуурь Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах тухай, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж “Алт-2” үндэсний хөтөлбөр батлах тухай талаар танилцуулна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг