sonin.mn
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдах байсан ч Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танимд хуралдах байсан ч хойшлогдов.
 
Байнгын хорооны хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Гэвч байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй тул ирэх долоо хоног хүртэл хойшиллоо.
 
Үдээс хойш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танимд хуралдахаар товлосон байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг